Багачуудад зориулсан ер бусын түүхүүд

Александр Дюма (Зохиолч), Оюунчимэг. Д (Орчуулсан)
Багачуудад зориулсан ер бусын түүхүүд

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013101401
Хэвлэгдсэн он: 2013
Нүүрний тоо: 276
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.4 x 14.3 x 2.3
Хүргэлтийн жин: 430 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 7,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Александр Дюмагийн өөрийнх нь бичсэн өмнөх үг
Эрхэм багачуул минь, хэрэв эцэг эх чинь эдгээр үлгэрийг унших гэвэл тэдэнд биш та нарт зориулж бичсэн гэдгийг хэлээрэй.

Тэдэнд “Хатан хаан Марго”, “Амори”, “Шадар гурван цэрэг”, “Хорин жилийн хойно”, “Монте-Кристо гүн”, “Гүнгийн хатан де Шарни”, “Хүн чанар”, “Ашбернаас ирсэн номлогч” зэрэг өчнөөн ном бичиж өгснийг минь сануулна биз.

Та нар, магадгүй хэн энэ үлгэрийг бичсэн юм бол хэмээн сонирхож байж болох юм, та нарын насан дээр бүх зүйл л сонирхолтой байдаг шүү дээ. Тэгвэл мэдэж авцгаа, түүний нэрийг Арамис гэдэг юм. Өмнө нь шадар цэрэг байсан тэрбээр одоо алдартай албат болсоон. Арай жаахан том болохоороо түүнтэй дотно танилцана биз.

Та бүхэн асууж болох юм л даа, энэ үлгэрээ тэгээд хэнд зориулан бичсэн юм бэ? гэж. Тэгвэл хариулъя, хатагтай Лонгевилийн хүүхдүүдэд, сайхан төрсөн Дюнуагийн үр удам болох бяцхан хөөрхөн тайж нарт зориулж зохиосон юм. Дюнуагийн тухай та нар ямар нэгэн юм сонссон ч байж мэднэ. Арамис энэ үлгэрээ их л хэцүү цагт зохиосон гэдэг. Тийм цаг үеийг Фронтын хэмээн нэрлэх агаад, Бурхан өршөөж, би түүгээр дахин нэг удаа эсэн мэнд дайран гарах болтугай.

Одоо харин хонгорхон багачуул минь, Арамис угсаа гарлаараа, адал явдлаараа, Атос, Портос, Де Артаньян зэрэг нөхдийнхөө хамт ирүүл тулаан, үгсэн нэгдэлтээрээ нэгэн цагт эцэг, эхийг тань гайхашруулж явсан шиг та бүхэнд сонирхолтой түүхээ ярьж өгөг.


Александр Дюма

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: