Монголын сонгомол яруу найраг

Аюурзана. Г (Сонголт хийсэн), Өлзийтөгс. Л (Сонголт хийсэн)
Монголын сонгомол яруу найраг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Гүн паблишинг Гүн паблишинг
Захиалгын код: MB2013110716
Хэвлэл: Нягталсан гутгаар хэвлэл
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 978-99929-6-277-1
Нүүрний тоо: 252
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.6 x 17.4 x 2.2
Хүргэлтийн жин: 600 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 9,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.
Монголын, бүх цаг үеийн, шилмэл шүлгүүдийн антолог юм. 34.5 хэвлэлийн хуудас уг номд "Хүннүгийн гунигт дуу" , "Сяньби ахын дуу" , "Нууц товчооны яруу найраг" зэрэг эртний сонгодог бадгуудаас эхлээд 1990-ээд оныхны чухаг шүлгүүдийг хүртэл хамруулсан нь нийтдээ 303 шүлэг болжээ.

Яруу найргийн анхны антолог Эртний Грект гарч байсан гэдэг. Манайд урьд нь "Монголын шилдэг яруу найраг" хэмээх ийм ном гурван удаа хэвлэгдэж байсан нь хэт үзэл сурталжсан, яруу найргийн мэргэжлийн хэмжүүрээс доогуур сонголтоор бүтээгдсэн, тэгээд ч аль алинд нь эртний яруу найргийн сор бүтээлүүд багтаж ороогүй байдаг.

Харин энэ ном дээрх алдаануудаас ангид, бүхий л цаг үеийг хамарсан, монгол яруу найргийн анхны цогц антолог болж чаджээ. "Монголын сонгомол яруу найраг" антологд хамгийн олон шүлэг нь багтсан найрагч бол Б.Явуухулан /13 шүлэг/ байх агаад, Д.Равжаа, В.Инжаннаши, Д.Нямсүрэн нараас тус бүр 9 шүлэг орж удаалсан байна. Тэгвэл хамгийн урт шүлэг нь Д.Нямсүрэнгийн "Дөрвөн цаг", хамгийн богинохон нь Д.Урианхайн ганц мөрт шүлэг ажээ

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Шүлэг