Монголын сонгомол өгүүллэг

Аюурзана. Г (Сонголт хийсэн), Өлзийтөгс. Л (Сонголт хийсэн)
Монголын сонгомол өгүүллэг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Гүн паблишинг Гүн паблишинг
Захиалгын код: MB2013110719
Хэвлэгдсэн он: 2005
ISBN: 978-99929-6-322-0
Нүүрний тоо: 300
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.8 x 17.5 x 2.6
Хүргэлтийн жин: 680 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 11,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

1920-иод оноос эдүгээ хүртэл

Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог.

40-өөд хэвлэлийн хуудас энэ ном урьдын антологийн адил хэмжээтэй, мөн л улаан хавтастай. Харин нэлээд зузаан, 320-иод хуудастай аж. Номын нүүрний хавтсанд найман зохиолчийн, арын хавтаснаа 14 зохиолчийн, нийт 22 хөрөг хэвлэгдсэн нь хараа булаана. 1920-иод оноос хойш монгол хэл дээр бичигдсэн, хамгийн шилдэг өгүүллэгүүдийг орчин үеийн мэргэжлийн утга зохиолын шалгуураар шигшиж гаргасан нь энэ. Зуун жилийн тэртээ мэндэлсэн Д.Нацагдорж, Б.Ринчен нарын бүтээлээр эхэлж, 1978 оны Б.Золбаярын өгүүллэгээр өндөрлөж буй эл номд нийтдээ 31 зохиолчийн 50 гаруй өгүүллэг орсон байна.

Сэрүүн тунгалаг буй зохиолчдоос уг антологид бүтээл нь багтсан хамгийн ахмад зохиолч бол 1921 онд төрсөн Б.Бааст юм.  Хамгийн олон сор өгүүллэгтэй нь С.Эрдэнэ (6), Д.Батбаяр (5), Ж.Лхагва (4) нар байна. Түүнчлэн сонгомол гоц өгүүллэгийнхээ тоогоор (3) Д.Нацагдорж, П.Баярсайхан нар тэнцсэн сонирхолтой үзүүлэлт харагдаж байлаа.

Тус антологт байгаа өгүүллэгүүдээс хамгийн урт нь П.Баярсайханы “Зуун жил”, С.Пүрэвийн “Сүүдэр догшрох цаг”, С.Анударын “Бүх юм” гурав. 15-16 нүүр хуудас эзэлсэн эдгээр өгүүллэгийн эсрэгээр, хамгийн богино шилдэг зохиол нь Д.Батбаярын “Гашуун”, Ц.Доржготовын “Би юу эрээд байна аа?” өгүүллэгүүд (аль аль нь нэг л нүүр хуудас) ажгуу.

Манай орчин үеийн утга зохиолын хүүрнэл зохиолын гол гол мастеруудын ихэнхийн нэрийг эндээс харж болох хэдий ч, тус номыг гаргагчид роман, туужаараа алдаршсан нэлээд олон зохиолчийг өгүүллэг бичихдээ төдий л амжилт олоогүй гэж үзсэн нь ажиглагдана. Монголын орчин үеийн утга зохиолын шилдэг өгүүллэгчдийн хит-парад болсон, уран зохиолд дуртай хэн бүхний хувьд хосгүй үнэ цэнтэй, аль ч талаараа жинтэй ном.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өгүүллэг