Гурван улсын үлгэр /3 боть/

Луо Гуаньжун, Болдбаатар. Д (Орчуулагч)
Гурван улсын үлгэр /3 боть/
Гурван улсын үлгэр /3 боть/

1 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Гэгээ дээд сургууль Гэгээ дээд сургууль
Захиалгын код: MB2013111001
Хэвлэл: 3 боть
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-234-4
Нүүрний тоо: 2200
Формат: Хатуу хавтас
Хэмжээ/см/: 21.1 x 15.0 x 3.4
Хүргэлтийн жин: 2500 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 99,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

"Гурван улсын үлгэрийг гурван удаа уншаагүй бол хүн болсон гэхэд хэцүү хэрэг" гэж Солонгосын зүйр үг байдгаас үзвэл энэхүү роман Солонгост хэр зэрэг дэлгэрсэн нь мэдэгдэж байгаа байх. Тэгвэл Японд энэхүү роман Хятадаас олон уншигч, шүтэн бишрэгчидтэй байдаг ажээ. Ер нь Япон, Хятад, Солонгос, Тайвань, Сингапур, Хятад зэрэг Зүүн Азийн улс орнуудын алдартай улс төрч, бизнесменүүд бүгд Гурван улсын үлгэр романыг оюун ухааны шавхагдашгүй эх ундарга хэмээн дээдэлж ширээнийхээ номыг болгосон байдаг нь санамсаргүй хэрэг биш юм.

Хятадын эртний ба сонгодог уран зохиолын ертөнцөөс хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичиг хэлцэгддэг. Тэдгээр нь “Си Ю Зи” буюу “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Шуйху Жуань” буюу “Хүйтэн уулын бичиг”, “Саньгуо Янь И” буюу “Гурван улсын үлгэр”, “Хунлоу Мөн” буюу “Улаан асрын зүүд” хэмээх болой.

XI дууны үеийн нангиадын нэрт яруу найрагч, их эсээч Сү Дүнпө хэмээх нэгэн бээр бичиг зохиолдоо: “Хотын айлуудын багачуул заримдаа томчуулыг залхтал нь дүрсгүйтэхэд салахын түүс болохдоо ээж аав нь тэдэнд хэд гурван зоос өгч «Зээл дээр очиж үлгэр сонсоцгоо!» хэмээн хөөх нь холгүй гаргадаг билээ. Багачууд “Гурван улсын үлгэр”-ээс эрт дээр цагийн эрэлхэг дайчин баатруудын баатарлаг явдлуудын тухай сонсохдоо Лю Бэйгийн цэрэг ялагдвал хөмсөг зангидан уйлж, Цао Цао ялагдвал нар нь гарсан мэт баярлалдан уухайлах бүлгээ” хэмээн тэмдэглэн үлдээжээ. “Гурван улсын үлгэр” хэмээх энэхүү алдарт бүтээлийг хуучны монголчууд бас “Саньгуо” хэмээн хятад нэрээр нь товчлон нэрлэдэг байжээ. Тэгээд манай бичгийн хүмүүсийн дунд “Уйлъя гэвэл Ушаандарыг, инээе гэвэл Илдэнтийг, санаа муутай болъё гэвэл Саньгуог унш” гэсэн хэлц үг гарсан байсан нь ийм учиртай ажгуу.

Үнэхээр ч тэр цагаас чанагш бас мянган жилийн өмнө Хятад орон даяар Вэй, Шу, Ү хэмээх гурван улсын хооронд өрнөсөн хэрэг явдал, дайн байлдаан, бослого, тэмцлийн тухай энэ хожим хойдын цагт үл мартан дурссаар байдаг нь цагийг эзлэсэн тэр их үйл явдлуудын дуулиан шуугиан хичнээн их байсныг илтгэх бөлгөө. Гэхдээ багачуул хөвгүүдийн сэтгэлийг гижигдэн татсан тэр бүх баатарлаг үлгэр домог, эрт цагийн хууч яриа магтуу нь аанай л ардын аман зохиолын хэлбэртэй хэвээр байсаар их зохиолч Луо Гуанжунгийн мутрын увдисаар орж энэхүү түүхэн роман мэндэлтэл дахин гурван зуун өнгөрсөн байдаг.

Луо Гуаньжунгийн намтрын хуудас түүхэн бодит баримт сэлтээр тун хомс. Хятадын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, судлаач Лу Сюныийн тодорхойлсноор тэрбээр 1330-1400 оны хооронд аж төрж асан бололтой. Түүний зохиол бүтээлийн дотроос Хятадад төдийгүй ннйг Азид, тэр тусмаа Зүүн өмнөд Азийн олон улс түмний дунд ихэд түгэн дэлгэрсэн нь энэхүү “Гурван улсын үлгэр” туурвил болой.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хятад