Чонон сүлд

Зян Рүн, Болдбаатар. Д (Орчуулагч)
Чонон сүлд

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2013111101
Хэвлэл: Сонгомол хувилбар
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99929-4-701-2
Нүүрний тоо: 690
Формат: Хатуу хавтастай
Хэмжээ/см/: 21.0 x 14.6 x 3.8
Хүргэлтийн жин: 910 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 17,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Монгол орчуулгын өмнөх үг

"Чонон сүлд” роман Англи, Франц, Герман, Япоп, Итали, Испани зэрэг гуч гаруй хэл дээр хэвлэгдсэний дараа Монгол улсад кирилл үсгээх орчуулагдан гарч байна. Энэ нь монгол чонын соёл өөрийн уугуул оюун санааны эх нутаг болсон Монголын талдаа эргэн очиж байгаа гэсэн үг юм. Үүнд би баярлавч баршгүй санагдаж байгааг өгүүлэх юун.

2004 онд “Чонон сүлд” зохиол хятадад хэвлэгдсэн гарсаны дараа ширүүн маргаан дэгдсэн боловч уншигчид халуун талархалтай хүлээж авсанаар Хятадад ойрын жилүүдэд гараагүй гүйлгээтэй номын нэг болж билээ. Тэрчлэн олон улсын зах зээл дээр ч томоохон нөлөө үзүүлсэнийг дурдах нь илүүц биз ээ. Гэсэн атал би өөррийн ил номыг монгол уншигчдын хайртай бүтээл болоосой гэсэн бодол өвөртөлсөөр өдий хүрсэн билээ. Тийм ч учраас хятад хэлээр хэвлэгдсэн “Чонон сүлдийн” дотор хавтсан дээр “Гарамгайгаараа гайхагдсан тал нутгийн чоно хүн хоёрт болон урьд өмнө үзэсгэлэнт байдлаараа шагшигдаж байсан Өвөр Монголын их талд энэ номыг зориулав” гэж ултай онцлон бичиж байсансан. Тэгвэл кирил монгол л хивилбарын эхэнд “Үзэмж төгөлдөр эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэж бичмээр

1967 онд би Бээжин хотоос Хятадын Өвөрмонголын Зүүн Үзэмчин хошууны хил орчмын тал нутагт анх очиж тэнд өөрийн залуу зандан насаа үдэж билээ. Хонины хишигтэй өдрөө алсад сүүмийн харагдах Монгол улсын уулс үүлсийг бараалан харна. Хааяа малчидтай хамсан ганц нэг чоныг элдсээр хил давуулан орхиход өндөр довцгийн орой дээр гарчихаад бидэн рүү эргэн харж байдагсан.Улсын хил хэдийгээр Монгол талыг зааглах боловч чонон сүлд болон “Тэнгэрийн нохойн” үзэл санааг тасдан хувааж чадаагүй юм.

Би тал нутагт өнгөрүүлсэн 11 жилийн амьдрал болон монгол малчидтай тогтоосон найрсаг дотно харилцаагаа энэхүү “Чонон сүлд” хэмээх  романд бичиж оруулсан. Хэдийгээр би хятад хүн боловч монголын уудам тал, монголчууд болон талын хөх чононд чин сэтгэлээсээ хайртай байдаг.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хатуу хавтастай, Роман