Хятад хэлний сурах бичиг

Болдбаатар. Д
Хятад хэлний сурах бичиг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Гэгээ дээд сургууль Гэгээ дээд сургууль
Захиалгын код: MB2013111104
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99929-6-542-8
Нүүрний тоо: 425
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.4 x 14.4 x 2.7
Хүргэлтийн жин: 550 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 24,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Эрхэм уншигчид аа, миний нэлээд удаан хугацаагаар бодож боловсруулж бичсэн “Хятад хэл хялбар сурах бичиг" та бүхний гар дээр очиж байгаад зохиогч миний бие маш их баяртай байна. Нэлээд удаж гэдгийн учир нь би сүүлийн арваад жил “Гэгээ" гадаад хэлний дээд сургуульд хятад хэл зааж байхдаа хуримтлуулсан бүхий л туршлага мэдлэгээ энэхүү номд багтаан оруулахыг хичээсэн тул нэлээдгүй цаг хугацаа зарцуулсанд байгаа юм.

Түүнчлэн энэхүү сурах бичгийг бичиж дуусаад хэвлүүлэхийг төвдсөнгүйн учир нь өөрийн үүсгэн байгуулсан “Гэгээ” Гадаад хэлний дээд сургууль, Guide сургалтын төв, Гүнчав жамбаалин төв зэрэг газруудад явагдсан богино хугацааны сургалтанд энэхүү сурах бичгийн агуулгыг заах явцдаа суралцагсдын ачааллыг хөнгөлөх, зарим нэгэн хялбаршуулсан өөрчлөлт болон баяжуулалт зэргийг уйгагүй хийж байсан билээ.

Хятад хэлний үг үсэг бүхэн ханз үсгээр тэмдэглэгддэг гэдгийг та бүхэн лав дуулаа биз ээ. Тэгэхээр эхлэн сурапцагсдын хувьд ханз үсгийн бичлэг зурлагын дэс дарааллыг зөв эзэмших явдал маш чухал байх нь ойлгомжтой. Сурах бичгийг зохиохоор зориглон барьж авсан эхний өдрөөс надад тулгарсан хамгийн том бэрхшээл нь ханз үсгийг бичлэгийн дэс дарааллын дагуу задлах явдал байлаа.

Тэгээд ханз үсэг задладаг тусгай программыг эрж хайхад л таван жил гаруйг зарцуулсан гээд бодохоор энэхүү сурах бичиг нэлээдгүй бэрхшээлийг даван туулж бүтсэн болох нь ойлгомжтой.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хятад