Япон хэл сурах бичиг

Болдбаатар. Д
Япон хэл сурах бичиг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Гэгээ дээд сургууль Гэгээ дээд сургууль
Захиалгын код: MB2013111105
Хэвлэл: Анхны хэвлэлт
Хэвлэгдсэн он: 2009
ISBN: 978-99929-77-10-8
Нүүрний тоо: 372
Формат: Зөөлөн хавтас + CD
Хэмжээ/см/: 19.8 x 14.2 x 2.4
Хүргэлтийн жин: 490 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 25,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Манай “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийн эрдэм шинжилгээний төслийн хүрээнд гүйцэтгэж байгаа цуврал сурах бичгүүдийн дээж нь болох “Япон хэл сурах бичиг” та бүхний гар дээр очиж байна. Сүүлийн үед монгол япон хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарыг хамран эрчимтэй хөгжиж байгааг дагалдан манай хүмүүсийн япон хэл соёлыг суралцах хүсэл эрмэлзэл улам бүр бадрах боллоо. Япон хэл сонирхогчдын энэхүү хүсэл эрмэлзэлд нийцсэн, ялангуяа монгол хүмүүсийн онцлогт тохирсон сайн сурах бичиг өдий болтол үгүйлэгдсээр байгаа билээ. Бид энэхүү хий хоосон орон зайг бөглөх үүднээс тус сурах бичгийг бүтээхээр зориглон ажилласны үр дүнд өнөөдөр уншигчидтайгаа учран золгож байгаад бид туйлын баяртай байна.

Тус сурах бичиг нь дараах хэдэн онцлогтой юм.

Нэг. Юуны өмнө манай сурах бичиг Токиогийн их сургуульд суралцагч монгол оюутан Батаа, Бурмаа болон Токиогийн аялал жуулчлалын компаний ажилтан Танака, түүний гэргий болон охин Жюнко гэсэн нэр бүхий баатруудаар дамжуулан япон хэлний үндсэн болон ярианы хэлний мэдлэгийг суралцагсдадаа системтэй олгохыг зорьсон болно. Эдгээр баатруудаас гадна Монгол улс, Улаанбаатар хот, сумо, Чингис хаан, бууз, хуушуур зэрэг хоёр орны харилцаа, соёл, зан заншил зэрэгтэй холбоо бүхий, урьд өмнө гарсан сурах бичгүүдэд тэр болгон дурдагдаж байгаагүй сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлогтой юм.

Хоёр. Япон хэл соёлын салшгүй бүрэлдхүүн хэсэг болох ханз үсгийн талаар нарийвчилсан гүн мэдлэгтэй болгох үүднээс ханз үсэг болгоны зурлагын дарааллыг нэг нэгдгүй салгаж өгсөн нь зохиогчийн зүгээс багагүй хөдөлмөр гаргасныг та хэрэглэх явцдаа анзаарах буй за.

Гурав. Бичвэр болон шинэ үгсийг эрэгтэй эмэгтэй хоёр япон хүнээр уншуулсан нь эхлэн суралцагсдын хувьд авиан зүйн цэгцтэй суурийг тавихад маш чухлаас гадна манай орны хувьд энэ чиглэлийн анхны оролдлого гэхэд хилсдэхгүй болов уу.

Тус сурах бичгийг хянан тохиолдуулах болон дуу бичлэгийн ажилд хичээл зүтгэлээ гарган ажилласан япон улсын мэргэжилтэн ноён Мацуда Юүкио болон хатагтай Шибасаки Риэ нарт энэ дашрамд гүн талархлаа илэрхийлье.

Гэгээ гадаад хэлний дээд сургуулийн захирал Самбуугийн Туяагэрэл

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Япон, Сурах бичиг