Чингис хаан

Жу Яо Тин, Болдбаатар. Д (Орчуулагч)
Чингис хаан

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2013111106
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99929-4-702-0
Нүүрний тоо: 621
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.1 x 14.3 x 3.6
Хүргэлтийн жин: 770 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 12,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

2012 онд эзэн Богд Чингис хаан эснэсний 850 жилийн ой тохиох бөгөед энэ роман нь мөхөс бичээч миний их эзний түүхт ойд өргөн барьж байгаа өчүүхэн сэтгэлийн илэрхийлэл юм аа.

Чингис хаан бол дэлхий дахинаа монголын болоод өөрийн их нэр алдрыг дуурсгасан Богд баатар төдийгүй мянганы хүнээр өргөмжлөгдсөн суут хүмүүн билээ. Эзэн Чингис хаан алд биеийн алжаалыг умартан, амь насаа ч гаргуунд гарган тэмцсэний эцэст монголын уудам талд төр улсаа төвхнүүлэн, монгол үндэстний бүрэлдэн тогтноход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн төдийгүй дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй агуу том эзэнт гүрнийг байгуулж чаджээ. Хожмын үеийн түүхчид түүний байгуулсан гавьяа нүглийг өөр өөрийнхөөрөе үнэлж цэгнэсээр ирсэн боловч агуу их цэргийн жанжин, улс төрч, сэцэн билигт стратегич байсан гэдэг дээр үг дуугүй санал нэгддэг юм.

Хятадын нэрт зохиолч, түүхч Жу Яо Тингийн бичсэн Чингис хаан романаар найруулсан олон ангит кино манай төв, орон нутгийн телевизүүдээр маш олон удаа гарсаар байгаа боловч үзэгчид уйдахгүй үзсээр байдаг нь уг бүтээлийн чанараас гадна, Чингис хааны суу билигтэй салшгүй холбоотой юм. Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж эртний мэргэн үгэнд өгүүлдэг билээ. Социализмын үед өсөж хүмүүжсэн миний хувьд ч мөн өөрцгүй Чингис хааны тухай ойлгоц маань Орос Зөвлөлтийн тухайн үеийн үзэл сурталд тохируулан найруулж бичсэн түүх бичлэгийн хүрээгээр хязгаарлагдаж байсныг нуух юун.

Харин Чингис хаан кино дэлгэцэнд гарснаар гагц би төдийгүй олон арван мянган үзэгчид их хааныхаа талаар нэлээд тоймтой ойлгоц авсанд, уг киног дахин дахин үзээд ч уйдахгүй байдгийн өөр нэгэн нууц орших болов уу.

Доктор профессор Д. Болбаатар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Роман, Кино зохиол, Чингис