Япон-Монгол толь бичиг

Болдбаатар. Д
Япон-Монгол толь бичиг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Гэгээ дээд сургууль Гэгээ дээд сургууль
Захиалгын код: MB2013111107
Хэвлэл: Хоёрдугаар хэвлэл
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-2-231-3
Нүүрний тоо: 1208
Формат: Хатуу хавтас
Хэмжээ/см/: 21.1 x 15.5 x 5.4
Хүргэлтийн жин: 1270 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 48,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Бидний толь зүйн чиглэлээр гаргасан анхны бүтээл болох "Япон Монгол толь бичгийн" анхдугаар хэвлэл гадаад хэл сонирхон суралцагсдын гар дээр очсон цагаас хойш яг арван жилийн хугацаа өнгөрчээ.

Уг толь бичиг хэвлэгдсэн цаг үе нь Монгол Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтой давхцаж байсан бол энэхүү шинэ бүтээл дээрх чухал түүхэн тэмдэглэлт үйл явдлын 40 жилийн ойн мөчлөгтэй тохиож байгаа нь санамсаргүй атлаа маш бэлгэ дэмбэрэлтэй хэрэг юм.

Тэнгис далайгаар зааглагдсан өнө эртний түүхэн харилцаатай Монгол - Япон хоёр орны найрсаг харилцаа улс, төр, эдийн засаг, урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг маш өргөн салбарыг хамран амжилттай хөгжиж буйг дагалдан япон хэл сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа билээ.

Энэхүү нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж монголын толь бичгийн академийн тэргүүн Доржсүрэнгийн Болдбаатар "Япон Монгол толь бичгийн" 2002 оны анхны хувилбарыг дорвитой өөрчлөн засаж, тользүйн сүүлийн үеийн ололтыг бүтээлчээр ашиглан тус бүтээлийг бэлэн болгов.

Япон Монгол толь бичгийн гол хэрэглэгчид нь япон хэл сонирхон суралцагч хүүхэд залуус, япон хэлний орчуулагч, судлаачид болохоос гадна монгол хэл суралцагч япон хүмүүс ч өргөнөөр ашиглаж болохыг давхар бодолцлоо.

Зохиогч Д. Болдбаатар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Толь бичиг