Сюэкө бүсгүй

Чюн Яо, Болдбаатар. Д (Орчуулагч)
Сюэкө бүсгүй

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB201311115
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99929-4-4889-2
Нүүрний тоо: 187
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.3 x 14.3 x 1.1
Хүргэлтийн жин: 310 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 8,400₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Манай орон зах зээлийн нийгэмд шилжин ороод удаагүй байсан ерээд оны дундуур «Халтар царайт» олон ангит киноны дараахан үндэсний телевизээр орчуулагдан олны хүртээл болж чамгүй шуугиан тарьсан бүтээл бол «Сюэкө бүсгүйн хувь заяа» кино болохыг өнөө хэр цөөнгүй уншигчид тодхон санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнээс хойш удалгүй залгуулан үзэгч олны хүртээл болсон «Шинэ саран авхай», «Хуаньжу гэг», «Утаан хөшигт давхарлиг асар», «Хурмастын нулимс», «Тэргүүлэгч цэцгийн тамга» болон «Шиврээ бороо шимшрэх сэтгэл» зэрэг олон ангит кинонууд бүгд Тайваний нэрт зохиолч Чюн Яогийн бүтээл юм. Харин өнөөдөр түүний «Сюэкө бүсгүй» романыг орчуулан уншигч та бүхний гар дээр өргөн барьж байгаадаа орчуулагч миний бие ихэд баяртай байна. «Сюэкө бүсгүйн хувь заяа» олон ангит киног энэхүү романаар сэдэвлэн бүтээсэн гэдгийг уншигч та төвөггүй гадарласан буй за.

Тайваны иэрт аохиолч хатагтай Чюн Яо 1938 онд Чэндү хотноо төрсөн бөгөөд хожим эцэг эхийгээ дагалдан Тайваньд очин суурьшжээ. 1963 онд өөрийн «Цонхны цаана» нэрт романаа хэвлүүлж уншигчдын халуун талархлыг хүлээснээс хойш өдгөө болтол нийт тавин хэдэн цуврал роман хэвлүүлээд байгаагийн хамгийн отгон нь манай үзэгчдийн сайн танил «Хуаньжу гэг» билээ. Түүний зохиол бүтээлүүд зөвхөн Тайвань төдийгүй БНХАУ, Гонконг, Макао болон хятад цагаачид олноор суурьшдаг дэлхийн өнцөг булан бүрт маш их нөлөөтэй байдаг тул «Хятад хүн суурьшсан газар бүхэнд Чюн Яогийн бүтээлүүдийг уншиж болно» гэсэн үг хүртэл дэлгэрсэн ажээ. Чюн Яогийн бүтээлүүд хүний сэтгэлийг хөдөлгөм хурц содон агуулга, үйл явдлыг гол болгосон байдаг тул бүхий л насны уншигчдыг татах увдистай байдгаараа онцлог юм.

Орчуулагч

Доржсүрэнгийн Болдбаатар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Роман