Журамт бүсгүй Лү Би Лянь

Жинь Цуань, Болдбаатар. Д (Орчуулагч)
Журамт бүсгүй Лү Би Лянь

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB201311116
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99929-7-708-6
Нүүрний тоо: 259
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 19.8 x 14.1 x 1.4
Хүргэлтийн жин: 370 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 8,300₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Уран зохиолын орчуулгын салбарт хүчээ үзэхээр зориг шулуудаад байх үедээ барьж авсан анхны бүтээл минь “Журамт бүсгүй Лү Би Лянь” хэмээх энэ роман юм. 1991 онд хоёр ботиор хорин мянган хувь хэвлэгдсэн энэ ном ердөө ганцхан жилийн дотор борлогдож байсан нь тухайн үед өөрчлөлт шинэчлэлийн үзэл санааны нөлөөгөөр манай хүүхэд залуучууд бие хамгаалах урлагийн янз бүрийн төрлийг ихэд шимтэн сонирхох болсонтой ч холбоотой байсан болов уу.

Чигч шударга ёсыг гол болгож, нийгэмд бугшсан хорт муу бүхнийг хоггүй болтол устгах уриатай мөрөн голын сайн эрсийн баатарлаг түүхийг өгүүлсэн зохиол маш эртнээс улбаатай юм. Лян Шань уулын Сүн Зян тэргүүтэй зуун найман шилийн сайн эрсийн баатарлаг түүхийг хүүрнэсэн “Хүйтэн уулын бичээс" зэрэг сонгодог романыг манай ард түмэн хэдэн зуун жилийн өмнөөс төрөлх хэл дээрээ орчуулан уншиж байсан баялаг уламжлалтай билээ. Энэ баялаг уламжлалын буухиаг таслахгүйн үүднээс багагүй хүч чармайлт гарган орчуулж байсан энэ зохиолоо арван долоон жилийн дараа унншгч таны гар дээр тавьж байгаа нь мөхөс орчуулагч миний хувьд ихээхэн баяртай хэрэг юм.

Зохиолыг уншиж байх явцад та бүхэнтэй нэгэнт танил дотно болсон тус романы гол баатрууд болох Лү Би Лянь, Хуан Тянь Ба, Ши Ши Лүнь болон Фан Юй Чань, Ү Кө Лю нар та бүхэнтэй бүр мөсөн салах ёс гүйцэтгээгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Учир нь эдгээр баатруудын үйл явдлыг маш олон талаас нь харуулж бичсэн зэвсгийн эрдмийн зохиолууд Хятад орноо их л өргөн дэлгэр байдаг тул хожим эдгээр баатруудынхаа эрэмгий атлаа алхам тутамдаа аюул нөмөрсөн адал явдлын тухай уншигч та бүхэнд цаг боломжийн хэрээр толилуулах болно. Дээр өгүүлсэнчлэн зэвсгийн эрдмийн сэдэвт зохиол нь хэдэн мянган жилийн түүхтэй Хятадын эртний уран зохиолын нилээд гол төрөл байсаар ирсэн юм. Өдгөө БНХАУ, Япон, Солонгос, Гонконг, Тайвань, Сингапур зэрэг зүүн азийн улс орнуудад энэ төрлийн зохиол уншигчдын сонирхлыг ихэд татдаг бөгөөд энэ чиглэлээр дагнан бичдэг нэртэй зохиолчид олон арваараа төрөн гарсаар байгаа юм. Шударга журам, нийгмийн бурангуй хүчнийг гарцаагүй ялан дийлэх тавилантай гэдгийг гол чиг шугамаа болгодог зэвсгийн эрдмийн зохиолууд хүүхэд залууст ёс суртахууны зөв чиг хандлагатай болоход тусладгаараа онцпогтой болохыг тэмдэглэж хэлэх нь илүүц болов уу.

Орчуулагч

Доржсүрэнгийн Болдбаатар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Роман