Дияан

Болдбаатар. Д
Дияан

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB201311117
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99929-4-700-4
Нүүрний тоо: 196
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 17.1 x 12.2 x 1.4
Хүргэлтийн жин: 290 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 8,400₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Ертөнцийн үнэнийг таньж мэдэх хоёр арга байдгийн нэг нь шашин, нөгөө нь шинжлэх ухаан гэсэн Японы нэгэн нэрт бизнесмэний хэлсэн үг билээ. Түүнчлэн хэрвээ шинжлэх ухаанд ойр дөт шашныг нэрлэ гэвэл гарцаагүй Буддын шашин таарна гэсэн алдарт Эйнштейний үгийг бид бүхэн андахгүй мэднэ. Бурхан багш өөрийн шавь нартаа хатуужил бясалгалын тухай номлохдоо: Бадарчин хүн өдөрт нэг удаа хооллох буюу жин үдээс хойш дахин хооллохгүй. Бадар барихдаа аль нэгэн айлын гадаа очоод дулдуйгаараа гурван удаа газар зөөлөн тогших бөгөөд гэрийн эзний өгсөн хоолыг авч явна. Хэрвээ хүн гарч ирэхгүй бол дараачийн айлдаа очиж дээрх мэт үйлдэх учиртай. Тэгээд өглөгийн эздийн өгсөн хоолыг тэр даруй зооглохгүй. Сэлүүн газар очиж, ойр хавьд байгаа ялаа шоргоолж зэрэг хорхой шавьжинд олдсон хоолноосоо өгч зооглохын өмнө Идсэн хоолны маань гуравны нэг миний биед байгаа наян дөрвөн мянган хорхой шавьжинд өглөг болон очих болтугай. Би Бурхан болон бүтсэний хойно өөрийн биед байгаа наян дөрвөн мянган хорхой шавьжийг зовлонгийн далайгаас үүрд гэтэлгэх болтугай. гэсэн ерөөл талбих тухай номлосон байдаг.

Өөрөөр хэлбэл одоогоос хоёр мянга таван зуун жилийн өмнө Бурхан багш өөрийн билиг оюуны хүчээр хүний биед тоо томшгүй олон микроб вирус байдаг болохыг олж мэдсэн болохыг дээрх домог батлан харуулж байна. Тэгвэл өрнөдийн эрдэмтэд, бүр тодруулбал Голландын эрдэмтэн Левингук 1637 онд микроскопыг анх нээж, түүгээрээ усанд байгаа микробыг анх олж үзчихээд ихэд гайхан бяцхан араатнууд хэмээн нэрлэж байсан тухай та бид мэднэ шүү дээ.

Бурханы сургаалд бясалгалын хүчээр дияаны дөрөвдүгээр шатанд хүрсэн хүн усны хумхи, төмрийн хумхи зэргийг олж үзэх боломжтой. Төмрийн хумхи нь барамнаснаас наян түм дахин жижиг гэж хэмжээ дамжааг нь заасан байдаг. Барамнас гэдэг нь нарны туяанд бужигнах хумхийн тоосыг хэлж байгаа хэрэг. Түүнээс найман зуун мянга дахин жижиг төмрийн хумхи гэдэг юу болохыг та бүхэн төвөггүй гадарлаж байгаа байх аа. Тэгвэл өнгөрсөн зууны наяад оны эхээр японы эрдэмтэд электрон микроскопын тусламжтайгаар төмрийн атомын хэмжээ дамжаа яг Бурхан багшийн айлдсан лугаа дүйцдэг болохыг батласан юм.

Бурханы сургаалд хурц билиг оюуны хүчээр зөвхөн бодисын гүн рүү нэвтэрч судлаад зогсолгүй, орчлон ертөнцийн чанад хязгаар, бусад одон гаригуудад зорчиж ертөнц нэгдмэл гэдгийг батлан, тэнд бидний адил амьдрал байхаар үл барам өөр бусад гэгээрсэн Бурхад ном сургаалаа айлдаж байдаг тухай олонтоо өгүүлсэнийг олж үзэж болно.

Манай эриний наймдугаар зууны үед түвдэд Бурханы шашны үйл хэргийг ихэд дэлгэрүүлсэн энэтхэгийн их Богд Ловон Бадамжунай гэгээнтэн бээр Хачин юм шүү, цөвүүн цагийн хүмүүс толь хараад дэлхий дахины байдлыг мэдэж чадна. гэх буюу Тэнгэрт төмөр шувуу хөөрөхийн цагт нууц тарнийн ном хамгийн сүүлчийн удаа дэлгэрнэ гэх мэтээр ирээдүйг эш үзүүлэн номлосон нь олонтоо. Орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Гүн ухаан, Ёс зүй