The Dark Books БАГЦ

Ууганбаяр. Ц (Зохиолч)
The Dark Books БАГЦ

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: The Dark Books The Dark Books
Захиалгын код: MB2013112501
Хэвлэл: 3 боть
Хэвлэгдсэн он: 2013
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 13.0 x 9.0
Хүргэлтийн жин: 1500 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 59,100₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

ХАР НОМ-ын хоёр дахь хэвлэл таны rap дээр очиж байна. Энэхүү номонд адал явдал, аймшгийн зохиол сонирхогчдод зориулсан их бага хэмжээний таван зохиол багтсан байгаа. Далдын “мэдэхгүй" хүчний эсрэг гэр бүлээ, өөрийгөө хамгаалах гэсэн тэмцэл, санаанд оромгүй үйл явдлуудын өрнөл энэхүү зохиолуудад дүрслэгдсэн. Хаалганы цаана байгаа айдас төрүүлэм хэн нэгэн, хажууд байгаа нь мэдэгдэх хэрнээ нүдэнд үл үзэгдэх “зүйлс”, өнгөрсөн цаг үед болж өнгөрсөн нууцлаг явдлуудын эрэл сурал гээд энэ бүхэн таныг уйдаахгүй гэдэгт итгэнэ.

Хэрвээ энэ ном таалагдсан бол The Dark Books цувралын өөр хоёр дэвтэр болох Шулмын инээд, Зоорь II гэсэн аймшгийн номуудыг санал болгож байна.

... Яг өмнө нь ямар нэгэн зүйл нүүрийг нь халхлаад хөдөлгөөнгүй байна гэдгийг ойлгов. Уянга гэнэт л дотор нь арзганаад ирэх нь тэр.

Тэгээд тэрээр сэтгэлдээ төрсөн эргэлзээгээ үгүйсгэх гэсэндээ ч тэр үү, эсвэл батлах гэсэндээ ч юм уу салганасан гараа урагш нь сунган өмнөө тулаад байгаа харанхуйг тэмтрэхэд хэн нэгэн хүний нүүрийг хурууныхаа үзүүрээр мэдэрлээ. Яалт ч үгүй хүний нүүр болох хамар, ам байх мөртлөө тэдгээр нь байж боломгүй цэв хүйтэн ажээ.

Уянга татвагас хийтэл цочин гараа татан авахад өнөөх өмнө нь сууж байгаа хэн нэгэн “Эгч ээ, та өлсөхгүй байна уу?” хэмээн түрүүчийн адил асуулаа.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Аймшиг, Аймшгийн зохиолууд
Дээж.мн санал болгож байна!