Мэргэн ухааны цагаан толгой

Энхцог. Л
Мэргэн ухааны цагаан толгой

1 үнэлгээтэй

Захиалгын код: MB2013112001
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99973-2-197-8
Нүүрний тоо: 212
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.0 x 14.0 x 2.0
Хүргэлтийн жин: 450 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 29,900₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Ухаан далай номоос эхтэй гэдэг үнэн ажээ. Цаг хугацааны түүхэн тэмдэглэл бол ном юм. Ном гэдэг бүтээлч, шинэлэг сэтгэлгээг шаарддаг оюуны чадамжийн толь юм.

Дүн өвлийн эд жавартай энэ зэрэгцэн таны оюуны мэлмийд нэгэн цоо шинэ бүтээл айсуй.

Залуу зохиолч Л.Энхцогийн “МЭРГЭН УХААНЫ ЦАГААН ТОЛГОЙ” номыг сонирхон уншвал Монгол хэлний цагаан толгойн 35 үсэг бүхэнд яруу тансаг 35 түлхүүр үгийг онцолж, өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын гарцыг тодорхойлжээ.

Өнөө цагт орчуулгын ном олширч, монгол сэтгэлгээгээр бодит амьдралыг тулган харах зохиолчид ховорджээ. Харин уг номын зохиолч залуу үеийнхээ төлөөлөл болж, монгол сэтгэлгээгээр нийгмийнхээ өнгө аясыг ялган харж, дүгнэн цэгнэсэн нь олзуурхууштай.

Энэхүү ном нь 35 сэдвийн хүрээнд бидний толгой дотор сууж байгаа бодол ухааныг А-Я хүртэл цэгцлэн, хөгжлийн үзэл санаа, цогц ойлголт, эерэг сэтгэлгээ, аз жаргалын түлхүүрийг өгч, ирээдүйдээ итгэлтэй, зөв сайхан амьдрах итгэл үнэмшлийг бэлэглэж, эх орноо хайрлан хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг бадраахуйц дэвшилтэт сэтгэлгээний онцгой бүтээл болж чаджээ.

Одоо цагт нэг сэдэвтэй, нэг агуулгатай нимгэн, зузаан ном маш олноор хэвлэгдэж байна. Харин МЭРГЭН УХААНЫ ЦАГААН ТОЛГОЙ ном нь 35 сэдвийн хүрээнд бүх салбарын асуудал шийдлийг нэг дор хөндсөн агуулгын багтаамж сайтай бүтээл болсноороо бусад номноос ялгаатай.

Монгол омогшил гэж хий хоосон цээжээ дэлдэж биш, гадныханыг шагшин бусдаас хуулбарлаж биш, харин Монгол сэтгэлгээгээрээ Монголоо хөгжүүлэх хөгжлийн эзэд нь та бид өөрсдөө болж чадна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Хувь хүний хөгжил