Easy English 3 боти сурах бичиг

Бүбэй. Л
Easy English 3 боти сурах бичиг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Инг хэл Инг хэл
Захиалгын код: MB2013112103
Хэвлэл: Хоёр дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99962-70-66-6
Нүүрний тоо: 432
Формат: 3 боть
Хэмжээ/см/: 29.7 x 21.0 x 3.0
Хүргэлтийн жин: 1300 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 31,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

АМАРХАН ИНГ ХЭЛ

Энэ номыг би, бичгийн их хүн Ринчен докторын хэлсэн үгээр эхлэе гэж бодлоо. Сургамжтай, ухааралтай байх болов уу гэж саналаа. “Орос бичгийн хэл (Одоо бол, Инг бичгийн хэл) юу юуны урд мэрийн сурууштай байна. Тэгвэл их учир бий. Орос хэл (Инг хэл) сурахдаа, заавал ярианы хэл гэх хэрэггүй. Манай эрдэмтэй лам нар, Түвэд хар хэл мэдэхгүй мөртөө, Түвэдийн ямар ч их номтой хүний биширмээр ном зохиол Түвэд номын хэлээр хийдэг байсантай адил, Орос бичгийн (Инг бичгийн хэл) хэл мэдээд, Орос хэлээр (Инг хэлээр) байдаг ном үзэж, мэдцээ өндөр өргөн болговол, тулга тойрсон хэдэн ярианы үг мэдэж авахад нохой хялбар. Дутуу хагас мэнд здоровын (Hello, Hi-гийн) хэдэн үгтэй хүнийг Орос хэл (Инг хэл) мэддэг, түүгээрээ эрдэм мэдлэгээ зузаатгадаг гэж үзэж болохгүй. Орос ном (Инг ном) үзээд, утга санаагий нь ухаарах нь Орос хэл (Инг хэл) сурсны нэгдүгээр шат болно. Тэгээд номыг нь ҮЗСЭЭР байтал, өөрөө БИЧИЖ чаддаг болно. Тэгэхэд, ЯРИАны хэл өөрөө аманд орж ирнэ.”

Авианзүй гэдэг нь авиаг яаж дуудах вэ, үг яаж дуугаргах вэ гэдгийг үзнэ. Хүн авиагаар ярьдаг болохоор, ярихыг хүсэгчид үүнийг мэдэхгүйгээр, монгол авиагаар Инг хэлээр ярина гэвэл бэрх юм болох байх.

Үйлъүг гэдэг нь аль ч хэлэнд маш чухал зүйл байдаг бөгөөд, хэлний сүнс сүлд л гэсэн үг. Бүх юм нь энэ үйлъүгээ тойроод л уяатай ботго шиг буйлж байдаг байна. Инг хэлний үйлъүгийн цагийн хэлбэр 26 байдаг. Цагийн өнгийг сүрхий нарийн гаргадаг. Үүнийг мэдэхгүйгээр юм уншаад ч хэрэггүй, юм яриад ч нэмэргүй байх биз ээ.

Өгүүлбэрзүй гэдэг нь Инг хэлний өгүүлбэрийг хэрхин зохиох ёс хуулий нь гаргаж өгдөг. Ер хэл сурна гэдэг бол тэр хэлээр уг санааг яаж гаргадгийг сурна л гэсэн үг шүү дээ. Түүнээс биш монгол өгүүлбэрийн үгийг Инг хэлний үгээр орлуулахын нэр биш. Хэл болгонд өөрийн өөрсдийн өгүүлбэр бүтээх хууль ёс, дэг журам байдаг байна. Түүний нь мэдэхгүйгээр, яаж ч ярих юм билээ, түүний нь ойлгохгүйгээр яаж ч унших юм билээ. Эдгээр номыг бичигчээн аядахдаа, ингэж гурав хувааж хийсэн ухаантай юм шүү. Өөрийгөө Инг хэлээр өвдсөн хүн гэж үзээд, багшийгаа эмч хэмээн санаад, номоо эм нь юм шүү гэж бодоод л, эдгэртлээ үзэх хэрэгтэй болох байх.

АВИАНЗҮЙ, ҮЙЛЪҮГ, ӨГҮҮЛБЭРЗҮЙ гэх гурван ботиос бүрдэнэ.

Авианзүйн ном ни сонсох CD-тэй болно

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Англи хэл