Нэрт Монгол хүмүүсийн намтрын ойллого

Нэрт Монгол хүмүүсийн намтрын ойллого

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013112202
Хэвлэгдсэн он: 2000
Нүүрний тоо: 316
Хэмжээ/см/: 28.7 x 20.6 x 2.0
Хүргэлтийн жин: 870 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 12,900₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Монгоп Эх орон минь уудам билээ.

Монгол түмэн минь цөөхөн болой. 

Бид бүхэн нэгэн өрлөг Аавтай

Нэгэн өндөр Ээжтэй буюу.

Бидний өрлөг Аав - МОНГОЛ

Өндөр ээж минь МОНГОЛ

Иймээс бидний нэр МОНГОЛ

Суу алдар минь бас Монгол билээ.

Монголын олон аавын хүү, олон ээжийн охин

Эх орныхоо нэрийг Дэлхийн дэвжээнд гаргажээ.

Хүннү, Сүннүгийн буурал түүхээс инагш дэлхийд алдраа дуурсгасан богд эзэн Чингисийн нэрийг мэдэхгүй хүн энэ хорвоод ховорхон буй заа. Монголоор овоглосон Чингис хаан, хожим нь өөрийнхөө нэрээр Монголоо алдаршуулжээ. Иймээс бид энэхүү номоо Чингис хэаны намтраар дээдлэн эхлэв. Өлгий нутгаасаа хальсан домог түүхтэй Тев Азийн Монгол хэмээх энэ ардтүмэнд өөрийн бахархал. өөрийн гуниг зовлон бий. Бахархал нь алдар нэрээн дуурсгасан Монголын ач үрс болой. Гуниг нь хүмүүн чанараан огоорсон мөнхүү Монголын ач үрс болой.

"Нэрт монгол хүмүүсийн намтрын ойллого” хэмээх энэхүү номонд алдар нэрээ эх орон даяар гаргаж, Монгол хэмээх нэрийг ертенцийн чихнээ дуурсгасан хүмүүсийн тухай оруулахыг хичээсэн болой. Төвийн сонин хэвлэл, радиогоор нэг бус удаа зарлан мэдэгдэж, намтар түүхээ ирүүлэхийг хүссэн боловч зарим нь сонсоогүй, зарим нь завдаагүй үнэн тул энд ороогүй алдартнууд удаагийнхад угтан орохыг хүсье. Цол хэргэм, гавьяа шагнал хүртээгүй ч гэсэн ард түмэндээ алдаршсан авьяастан, ухаантнуудаа сэтгэл оюуны дуудлагаар орууллаа.

Энэхүү номыг эмхэтгэн, шүүн тунгаахад үнэнхүү сэтгэлээр хандсан түүхийн ухааны доктор Н.Ишжамц, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нэвтэрхий тольч Г.Гонгоржав, Ч.Алтанзагас, эрдэм шинжилгээний ажилтан О.Насанжаргал, уран зураач, урлаг судлаач С.Бадрал нарт талархал илэрхийлье.

Номыг бүтээхэд 400 гаруй түүхийн эх сурвалж, зохиол бүтээл, олон зуун баримт материалыг шүүн үзэж, эргэн эргэн нягталсан болой.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Намтар, Нэвтэрхий толь, Лавлах