Дейл Карнеги /Багц/

Дейл Карнеги
Дейл Карнеги /Багц/

2 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MBC2013112401
Хэвлэл: 3 дэвтэр багц
Хэвлэгдсэн он: 2013
Нүүрний тоо: 504
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 4.0
Хүргэлтийн жин: 800 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Энэ хувилбар нь дараах 3 номыг агуулсан багцалсан хувилбар юм.

1. Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ёсон Дэлгэрэнгүй

2. Үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ? Дэлгэрэнгүй

3. Яаж санаа зовохгүйгээр тайван амьдарч эхлэх вэ? Дэлгэрэнгүй

Миссури муж улсын хэний ч үл мэдэх нэгэн фермээр явсан Дейл Карнеги хүн төрөлхтний нэгээхэн хэрэгцээг хангах аргыг олсон учраас дэлхий дахинаа алдаршсан билээ. Тэрээр ийнхүү хэрэгцээтэй юм хийхээ бүр 1906 онд ухаарчээ. Тэгэхэд залуу Карнеги Миссури муж улсын Уорренсбергийн коллежийн төгсөхийн өмнөх дамжааны оюутан байжээ. Боловсрол олж авахын тулд түүнд олон бэрхшээл гэтлэх хэрэгтэй болжээ. Тэр ядуу гаралтай байв. Эцэг нь дотуур байрны хөлсийг төлж чадахгүй байсан тул Дейл өдөр бүр нааш цааш 6 миль газрыг мориор туулна.

Тэрээр хичээлээ үзэх зав их муутай бөгөөд зөвхөн ферм дээрээ янз бүрийн ажил хийх хооронд л самбаачилж хичээл номоо үзэж харна. Коллеж дээр зохиогдож буй олонх арга хэмжээнд оролцож үл чадна. Цаг заваар ч хомс, өмсөх тохирох хувцас ч тааруу ердөө л цайны ганц костюмтай байв. Дейл хөл бөмбөгийн багт орж сургуулилахыг оролдсон боловч дасгалжуулагч нь түүнийг жижиг биетэй гэж голжээ. Тэр үеэс Дейл оөрийгөө голж чамлах болсон нь түүний төрөлх авьяасыг илрэхэд саад болж мэдэх байлаа. Үүнийг ойлгосон эх нь Дейлд маргаантай асуудлаар санал солилцох бүлгэмд орж суралцахыг зөвлөж, ингэснээр түүнд их дутагдаж байсан өөртөө итгэх итгэл, бусдын хүндэтгэлийг олж авах боломж бүрэлдэнэ гэж найдаж байв.

Дейл эхийнхээ зөвлөгөөг дагаж хэд хэдэн удаа оролдсоны эцэст тэрхүү бүлгэмд элсэж чаджээ. Энэ үйл явдал түүний амьдралд эрс өөрчлөлт гаргасан юм. Бүлгэмд элссэнээр тэнд үг хэлэх болсноор өөрийнхөө хүчинд итгэх сэтгэл төржээ.

Жил ч өнгөрч амжаагүй байхад уран илтгэлийн уралдаан тэмцээнүүдэд ялах болж, сурлага нь ч ахив. Ахлах дамжааны оюутан болохдоо Дейл уран илтгэлийн бүх дээд шагналыг хүртэв. Бусад оюутнууд түүнээс суралцаж уралдаан тэмцээнд ялах болов. Цааш унших

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: