Бодь мөрийн зэрэг

Богд Зонхов
Бодь мөрийн зэрэг

Нэмэлт тайлбар: Энэ номыг ашиглаж байсан боловч бараг шинэ

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Гэгээрэлд хүрэх зам ТББ Гэгээрэлд хүрэх зам ТББ
Захиалгын код: MB2013112502
Хэвлэл: Анхны хэвлэлт
Хэвлэгдсэн он: 2006
ISBN: 978-99929-4-013-1
Нүүрний тоо: 298
Формат: Хатуу хавтастай
Хэмжээ/см/: 25.0 x 17.5 x 3.0
Хүргэлтийн жин: 740 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 25,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

БУРХАНЫ ШАВЬ МОНГОЛЧУУДДАА
Цаст Төвдийн эрдэмт мэргэдийн оройн чимэг, гурван ертөнцийн амьтан бүгдийг гэгээрүүлэгч багш хэмээгдэх Богд Зонхов XIV зуунд мэндэлж гэгээн сургаалаа түгээж эхэлжээ. Богд Зонхов 18 боть бүтээл туурвил үлдээсэн юм. Эдгээрийн дотор судар ба тарнийн ёсонд суралцах дарааллыг үзүүлсэн хоёр бүтээл байдаг. Судрын ёсонд суралцах зам мөрийг заасан Бодъ мөрийн зэрэг бүтээл нь эрт дээр цагаас монгол хэлнээ орчуулагджээ. Харин уг зохиолыг орчин цагийн монгол хэлэнд шинэчлэн хөрвүүлж, сүсэгтэн олонд буддын шашны гэгээрэл түгээх үйлсийг “Жавзандамба төв”-өөс эрхлэн эхлүүлсэн нь баяр хүргэх төдийгүй сайшаан дэмжүүштэй буянт сайн мөрийн явдал мөнөөсөө мөн.

Бурхан Будда Шри Ланкад айлдсан судар-таа “Тэнгэрийн хөлгөн, Эсэрвагийн хөлгөн, бас Брадигагийн хөлгөн, Төгс гэгээрэгч хийгээд Шарвагагийн хөлгөний судрыг би айлдсан” хэмээжээ.

Мөн хутагт Арьяадэвийн айлдсан Дөрвөн зуут сударт:

Шагжа, Махавира, Брахма нарын

Сэтгэлээр, үзэгдлээр, хэлээр үйлдэх

Шашин номын гурван ёс байдаг бөгөөд

Сэрээж гэгээрүүлдэг нь буддын шашин юм гэжээ.

Ийнхүү сургасанчлан энэ дэлхийд өөр өөр цаг үед, ондоо ондоо газарт янз бүрийн шашин дэлгэрчээ. Эдний нэг нь биеэр хатуужихыг чухалчилж байхад нөгөө нь үг хэлээрээ сайн сайхныг үйлдэхийг номлож, гурав дахь нь сэтгэлийн ухаарлыг голлоно. Буддын шашин нь сэтгэлдээ зөв дадал хэвшүүлэхийг чухалчилж, юмс үзэгдлийг учир шалтгаанд нь тулгуурлан танин мэдсэн билэг оюуныг сүсэг, энэрэлтэй хослуулан байж бие, хэл, сэтгэл гурвыг амирлуулан амар амгаланд хөтөлдөг.

Буддизм нь харьцангуй ба үнэмлэхүй үнэн, арга-билэг, шалтгаан-үр дагавар тэргүүтэй гүн үзэл хийгээд агуу үйл хэргийг алдаа мадаггүй, төгс төгөлдөр илэрхийлсэн гайхамшигт шашин билээ. Иймээс буддизмыг ухааран ойлгохын хэрээр итгэл үнэмшил төрдөг. Өнөө цагийн хөгжил дэвшлийн агуулга, шинжлэх ухаан, технологийн өсөлтийн эрэмбэ, жам ёсны хөгжлийн үйл явцуудтай харшлахгүйгээр хүний сэтгэл зүрхийг эзэмдэн гэгээрүүлэх чадал, боломж зөвхөн буддын шашинд байдаг юм шүү. Гэгээрэгч Будда Шагжамуни “Миний шашин хойт зүгээс хойшлон дэлгэрнэ” хэмээн бошиг үзүүлсний бэлгээр Буддагийн ариун сургаал Энэтхэгээс арагшлан Төвдөд, Төвдээс хойшлон Их Монголын гал голомтод дэлгэрсэн түүхтэй. Үеэс үед, үрээс үрд дамжуулан шашнаа залгамжлуулж, цаг төрийн хатуу буулга, цааз хуулийн илдэн дороос үнэн сүсэг, итгэл бишрэлээ авч үлдсэн монголчуудад Буддагийн ариун сургаалаар гэгээрэх хувь ерөөл, шимтэн судалж, ухаажин гэгээрэх хэрэгцээ маш их байгаа. Ингэхдээ дуулж мэдэх, ухаарч таних, бясалган гэгээрэхийг хослуулах нь үлэмж чухал аа. Бодь мөрийн зэрэг хэмээх энэхүү гэгээрлийн сурах бичгийг будцын шашинтаны сэтгэлээр уншин мэдэж, ухааран таньж, улмаар гэгээрэн боловсроорой. Буддагийн гэгээн дууриалаар хүний энэхэн насандаа гэгээрэн жаргаж, цаашдын төрөл тутамдаа дээшлэн, цэнгэлийн манлайд хүрэхийн ерөөл өргөж дэвшүүлье.
 

Шагжийн гэлэн Далай лам. 2006.08.27

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Амьдрах урлаг, Далай лам