Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн ЧИНГИС ХААН

Жак Уэтерфорд, Ганболд. Г (Орчуулсан)
Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн ЧИНГИС ХААН

1 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Жак Уэтерфорд сан Жак Уэтерфорд сан
Захиалгын код: MB2013112702
Хэвлэл: 16 дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-1-224-6
Нүүрний тоо: 260
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.5 x 17.5 x 2.0
Хүргэлтийн жин: 600 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 19,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Хил хязгаар, улс төрийн философи, техник технологи, зэр зэвсэг, худалдаа, хувцас хунар, урлаг, утга зохиол, хэл, хөгжим гэх мэт манай ертөнцийн амьдралын бараг бүх хүрээнд Чингис хаан болон түүний эмхлэн байгуулсан Монголын Эзэнт гүрэн арилшгүй ул мөрөө үлдээсэн билээ. Манай гарагийн алс бөглүү хязгаарын гайхамшигт нэгэн хүмүүн дэлхий ертөнцийг хэрхэн өнөөгийн шинэ эринтэй золгуулсан тухай гайхалтай бөгөөд үнэн түүхийг энэхүү номонд өгүүлнэ. Уэтерфорд тогтсон уламжлалыг эвдэн, Монголчуудын байлдан дагуулах чадвар, дэвшилтэй бөгөөд нигүүлсэн захирах суу залийг хичнээн гүн эзэмшсэн болохыг харуулсан юм.

Чингис хаан хуулийг бүхнээс дээр тавьж, шүтэж бишрэх эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг, төрөөс сургуулиудыг ивээн тэтгэж, дипломат дархан эрх олгож, эрүү шүүлтийг устгаж, чөлөөт худалдааг зохион байгуулж олон улс орныг захирсан, шинийг эрэлхийлдэг удирдагч байсан. Түүний бий болгосон арилжаа наймааны жим харгуй үлэмж ашигтай худалдааны их замууд болон өргөжсөн бөгөөд үүсгэн эхлүүлсэн үзэл санаа, техник технологи, арга туршлага, үй олон хүний амьдралын хэв маягийг өөрчилсөн.

Монголчууд олон улсын хэмжээнд анх удаа цаасан мөнгийг хэрэглэж, шуудан харилцаа, хэвлэл, их буу, луужин, сампин зэрэг технологийг бий болгон дэлгэрүүлсэн. Тэд жүрж, лууван, гоймон, зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүнийг үүргэвч, хөзөр, өмд зэрэг орон нутгийн шинжтэй эдлэхүүнийг ч дэлхий дахинд байнгын хэрэглээ болгон түгээсэн. Монголчууд түүхэн чухал цаг үед шинэ амьдралыг бүтээгч уран барилгачид байжээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Чингис хаан