Ан Сан Суу Чи

Петер Попхам
Ан Сан Суу Чи

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Жак Уэтерфорд сан Жак Уэтерфорд сан
Захиалгын код: MB2013112802
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-1-996-2
Нүүрний тоо: 366
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 25.0 x 17.5 x 2.0
Хүргэлтийн жин: 750 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 19,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чигийн амьдралын намтар түүхийг өгүүлсэн “Хатагтай Суу ба тогос шувуу” номыг Жак Уэтерфорд сангаас орчуулан гаргалаа. Энэхүү номыг хатагтай Ан Сан Суу Чи-г Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчилсантай нь холбогдуулан гаргасан юм.

Тус номыг сэтгүүлч, зохиолч Петер Попхам бичсэн юм. Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи сүүлийн 21 жилийн 15 жилийг нь гэрийн хорионд өнгөрүүлсэн бөгөөд 1991 онд гэрийн хорионд байхдаа Нобелийн энхтайвны шагналын эзэн болж байжээ. Өдгөө 65 настай тэрээр 1995 онд суллагдсан ч түүнээс хойш түүнийг удаа дараа баривчлан хорьсоор өнөөдрийг хүрсэн. НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагууд олон орны төрийн тэргүүн түүнийг суллахыг Бирмийн цэргийн эрх баригчдаас шаардсаар байсан нь амжилтад хүрчээ.

Бусдын гарт амиа алдсан Бирмийн чөлөөлөх армийн баатар генерал Ан Саны охин Су Чи 1990 онд буюу гадаадаас Бирмд эргэж ирснээсээ хоёр жилийн дараа ардчиллын төлөө тэмцлийн удирдагч болсон байна. Түүний удирддаг National League for Democracy нам тухайн жилдээ парламентын сонгуульд 80 гаруй хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан ч цэргийн эрхтэнүүд сонгуулийн дүнг хүчингүй болгосон байна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Ардчилал, Эмэгтэйчүүд