Та нартаа би дуулъя. Охиддоо бичсэн захидал

Барак Обама, Батмөнх. Ц (Орчуулсан)
Та нартаа би дуулъя. Охиддоо бичсэн захидал

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Жак Уэтерфорд сан Жак Уэтерфорд сан
Захиалгын код: MB2013112901
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99973-2-024-7
Формат: Хатуу хавтас
Хэмжээ/см/: 31.5 x 23.5 x 1.0
Хүргэлтийн жин: 600 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 19,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Хүүхэд багачуудад дуулгах нэгэн сайхан гэнэтийн бэлэг байна. Монголын 4H байгууллагаас "НОМЫН АНД" уралдааны хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн "Та нартаа дуулья" номыг үнэгүй унших боломж олгож байгаа юм байна. Та бүхэн Номын эхний хэсгээс табыг дарж шууд уншаарай. Энэхүү уралдаанд оролцож АНУ-руу мөн аялаарай. Та бүхэнд амжилт хүсье. Уралдааны мэдээллийг http://goo.gl/wVMhEq линкээр орж үзээрэй.


МОНГОЛ УНШИГЧ НАРТ ЗОРИУЛСАН ОРШИЛ ҮГ
Ирээдүй хойч үеийн хүүхэд залуустаа итгэл хүндэтгэл төрүүлэн, урам зориг хайрлахын учир тэдэнд өнгөрсөн үеийн баатруудын тухай үеийн үед бид бүхэн хэлж өгөх учиртай билээ.

Америкийн Нэгдсэн Улсын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон өөрийн номын сандаа Чингис хааны тухай ном хадгалж байсан ба АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, Тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч Томас Жефферсон хувийн номын сандаа Чингис хааны тухай намтар түүхийг хадгалж, улмаар Конгрессийн номын сангийн анхны сан хөмрөгийг бүрдүүлсэн номуудын нэгэн болгож шилжүүлэн өгчээ. Домог түүхтэй эдгээр аугаа удирдагч нар яагаад Чингис хааны тухай уншиж мэдэх, түүнээс суралцахыг хичээж байсныг одоо бид бүхэн илүү сайн ойлгох болсон.

Ерөнхийлөгч Барак Обама «Та нартаа би дуулъя» номондоо өөрийнхөө хүндэлдэг өнөө үеийн баатруудын тухай өөрийн охиддоо болон даян дэлхийн хүүхдүүдэд хэлж өгчээ. Эдгээр баатрууд түүхэн цаг үеийн хүчтэй зоригтой, алдар суутай хүмүүс төдийгүй баатарлаг үйл хэргийг бүтээсэн эгэл жирийн хүмүүс байсныг энэхүү ном өгүүлнэ. Аугаа их зүйлийг бүтээх авъяас билиг, хүч зориг хүүхэд бүхэнд бий. Хүүхэд бүхэн баатар болж чадах билээ. ЖАК УЭТЕРФОРД

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хүүхдийн хүмүүжил