Шидэт уулын сормуус

Эрдэнэболд. С
Шидэт уулын сормуус

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Жак Уэтерфорд сан Жак Уэтерфорд сан
Захиалгын код: MB2013120101
Хэвлэл: Анхны хэвлэлт
Хэвлэгдсэн он: 2013
Нүүрний тоо: 24
Формат: Хатуу хавтас + CD
Хэмжээ/см/: 18.0 x 25.0 x 1.0
Хүргэлтийн жин: 500 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 14,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

“Шидэт уулын сормуус” үлгэрт нэг ч үхэж алга болж сүйдсэн, дордож доройтсон зүйл гардаггүй. Гэсэн хэдий ч ихэнх үлгэрүүд дээр үнэт эрдэнэс алт олоод ир гэхээр алтан бөгжийг далайн ёроолоос олж байгаагаар гардаг шүү дээ. Тэгэхээр энэ үлгэрийн гол зорилго алт эрдэнэс материаллаг зүйл хүнд аз жаргалыг авчирч чаддаггүй юм байна, харин хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн чанар, хүн хүнээр л дутдаг гэсэн санааг илэрхийлэх гэсэн юм л даа.

Ер нь манайд богино үгээр богино үлгэр бичдэг гэсэн энгийн тогтсон хэвшил байдаг. Гэтэл энэ номон дээр урт урт өгүүлбэрээр тансаг маягаар бичих гэж оролдсон. Үүгээрээ байгалийн дүрслэл хүмүүсийн сэтгэл зүйн дотор бий болдог өрнөл, өөрөөр хэлбэл ертөнцийг үзэх үзлийг гаргахыг зорьсон юм. Хятадад барууны хүүхэлдэйн кино гаргахыг хориглочихсон байдаг. Тэгээд хүүхэлдэйн кино юмуу тухайн үлгэрийг уншсанаар тухайн зохиогч ард түмнийх нь соёл зан заншил, сэтгэлгээний өвөрмөц онцлогийг сурталчлагч нь болж өгдөг. Жишээ нь би хүүхэд байхдаа Орост очиж үзээгүй ч гэсэн “Үүлэн бор” зохиолыг уншингуутаа орос ахуйтай танилцаж байлаа. Түүн шиг Монголын зохиол бүтээлээсээ нүүдэлчдийн соёл иргэншил ахуйг мэдэж авах жишээтэй. Гэсэн ч хэлнээсээ шалтгаалаад тэр олон хэлээр дэлхий дахинд гарсан үгүйг нь мэдэх боломжгүй шүү дээ. Энэ утгаар хүүхэд үлгэрийг уншсанаар эх оронч, байгальд хайртай, байгальд элэгтэй, өвөг дээдэс ах эгч нараа хүндэлдэг болно. Тэгэхээр үлгэр гэдэг хамгийн анхдагч хүмүүжлийн чанартай зүйл. Жишээ нь манай таван настай хүү хүүхэлдэйн кино үзэж, ipad, гap утсаар тоглодог.

Миний номын зургийг хэд дахин эргүүлж үзээд, CD-r нь олон удаа сонсчихсон. Зарим хүүхэд энэ үлгэрийг цээжилчихсэн байна лээ.

Зохиогч С.Эрдэнэболд

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: