Англи Монгол зэрэгцүүлсэн хэлзүй

Гүн-Үйлс. Д
Англи Монгол зэрэгцүүлсэн хэлзүй

Нэмэлт тайлбар: Энэ номыг ашиглаж байсан боловч бараг шинэ

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хэл зохиолын хүрээлэн Хэл зохиолын хүрээлэн
Захиалгын код: MB2013120402
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2007
ISBN: 978-99929-1-239-1
Нүүрний тоо: 414
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.5 x 17.5 x 3.0
Хүргэлтийн жин: 820 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 18,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Энэхүү ном нь англи хэл зүйн, өөрөөр хэлбэл англи хэлний үг зүй, өгүүлбэр зүйн холбогдол бүхүй бүх дүрэм, тайлбар сэлтийг өөртөө багтааснаас гадна монгол хэл зүйн сэдэв зохирох зүйлүүдийг тухайлан ангилсан судалгаа болоод нийтийн хэрэглээнд зориулсан бүтээл юм.

Хэл зүйн дүрэм, тайлбар тус бүрт оногдох, хавсарга орчуулга бүхүй 3000 гаруй жишээ энгийн амьдралын хийгээд хүмүүн хоорондын харилцааны ергөн хүрээг хамарсан буй.

Англи хэлийг бие даан суралцагчид болон англи хэлний чиглэлийн багш, оюутан сурагчид үзэж ашиглах бүрэн боломжтой.

* * * * *

Номын зохиогч хийгээд түүнийг шимтэн уншигч хоёр бичиг номын барилдлагатай ураг садан болдог гэдэг билээ. Номын авшиг хүртэхийг эрмэлзэгч, англи хэл заншлан сонирхогч эрхэм та профессор Д.Гүн-Үйлсийн сүүлийн үед гаргасан дорвитой нэгэн бүтээлийн нүүр хуудсыг сөхөж байна.

“Англи монгол зэрэгцүүлсэн хэл зүй” ном нь орчин үеийн хэл шинжлэлийн үүднээс авч үзвэл, аливаа хэл ерөнхий зарчим дээр суурилдаг гэсэн түгээмэл хэл зүйн барилаар бичигдсэн, хүн төрөлхтөний хэлний нийтлэг шинжийн хувиар тухайн хоёр хэлийг жишин харьцуулсан бүтээл юм.

Хүн төрөлх хэлээ сайн мэдсэн байх нь харь хэлийг дээд түвшинд эзэмшин чадахын нэгэн хөшүүрэг мөн. Тиймээс монгол хэлтэй дүйх болон эс дүйх талуудыг нь цохон онцолж, хэлний мөн чанарыг таниулан мэдүүлэх замаар англи хэлний утга учрыг гаргахыг эрмэлзсэн нь залуу профессорын шинжлэх ухаанч хандлагын илрэл болжээ. Өөрөөр хэлбэл, англи хэлний тухайн үг өгүүлбэрүүд монгол хэлнээ ийм байдлаар хэлбэрждэг, хэл зүйн хувирлууд нь үүгээрээ төстэй, түүгээрээ ялгаатай гэх маягаар жишин үзүүлсэн нь уг бүтээлийг ашиглагчдад бодит үр дүнгээ өгөх боломжтой.

Хэл бол нийгмийн үзэгдэл учраас хүмүүс төрөлх хэлээ их төлөв ухамсарт бус байдлаар сурсан байдаг. Тиймээс эх хэлнийхээ хэлбэржилт хийгээд бүтцийг нэгэнтээ нягтлан харж, мөн чанарыг нь дахин шүүн тунгаасны эцэст цаад хэлнийхээ адил төстэй байдлыг ухаарах замаар сурч боловсрох нь зүйргүй тустай хэрэг.

Бид монгол хүн болж заяасан учир бодож сэтгэхдээ ч монголоороо л байдаг. Нас биед хүрсэн хойноо харь хэл үзэж буй хүмүүс эхэлж монголоороо сэтгээд, дараа нь түүнийгээ “цээжиндээ” боловсруулж, харь хэлээр санаа бодлоо илэрхийлэх болдог. Энэхүү “шат дамжлагыг товчилж”, тухайн хэлний утга учрыг ойлгосны үндсэн дээр харилцааны бүхий л түвшинд англиар тэгш цэвэр харьцаж сурах гэдэг нэн бэрх. Тэгвэл энэ “бэрх”-ийг даван туулахад “Англи монгол зэрэгцүүлсэн хэл зүй” хэмээх эл бүтээл өгөөжөө өгөхийн сацуу англи хэл заншлан судлагчдын хувьд мэдэхгүйгээ асууж, чадахгүйгээ лавлах нэгэн зүйл нэвтэрхий толь болно гэдэгт зохиогчийнх нь номын барилдлагат багшийн хувиар итгэл төгс байна. Монгол Улсын шинжлж ухааны гавъяат зүтгэлтэн, хэлбичгиин шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Англи хэл