Монголчуудын түүх

Плано Карпини, Нямаа. Л (Итали хэлнээс орчуулсан)
Монголчуудын түүх

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2013120501
Хэвлэл: Хоёр дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 99929-2-214-2
Нүүрний тоо: 174
Формат: Цаасан хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 1.2
Хүргэлтийн жин: 300 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Перужиа Ассизи хоёр хотын дунд аль алинаас нь хэдхэн километрийн зайтай оршдог Плано Карпини (өнөөгийн Мажионе) хотын унган иргэн Фра Жиованнигийн агуу гавьяа эр зоригийг гаргаж аялсан түүхэн тэмдэглэлүүдийг уншижтанилцсан хүн бүрийн гайхшрал, бишрэл одооч төрсөөр байгаа. Үнэт гэрч Фра Жиованнигийн энэхүү гайхамшигтай түүхийг Л. Нямаа орчуулж Монголд хэвлүүлсэн нь уншигч олны сонирхолыг ихэд татаж хоёр дахиа хэвлэгдэх болсонд маш баяртай үйл явдал болж байна.

Хоёр жилийн турш танихгүй, мэдэхгүй газар нутгаар аялж, дайсагнасан ард түмний дунд амьдарсан тухай өгүүлсэн аялалын тайлан тэмдэглэл нь тэр үеийн европчуудад сонирхолтой хэрнээ итгэмээргуй зүйл мэт санагддаг байв.

Энэ аялал нь анхдагч болон цорын ганц гэдэгт эргэлзээгүй бөгөөд дараагийн өөр аялалуудад ихээхэн чухал том тулгуур болсон ч өнөөдөр тэр цаг хугацаа, газар нутаг эргэж эргэхгүй болсон билээ.

Энэ тэмдэглэл нь хувь хүнийн адал явдлын тухай эсвэл хошиг явган яриа биш харин ч тухайн үед монголчуудын зүгээс нүүрлэж байсан үлэмж аюулд өртөх гэж байсан европчуудад, цаашилбал хойч үедээ зориулсан чухал баримт мөн. Цаг хугацааны явцад энэ аялал нь үнэлэгдэшгүй түүхэн баримт болж Фра Жиованни лам нь өөрөө Мажионе хотын оршин суугчдын бахархал болсон билээ.

XX зууны явцад төр захиргааны удирдлага ялангуяа хотын захирагч Публио Тренто Барточчини мөн олон түүхчдийн хүч зүтгэлээр олон улсад танигдсан энэхүү үйл явдлыг эргэн дурсах түүхэн үнэлгээг дээшлүүлэх боломжтой болсон бөгөөд футурист чиглэлийн уран бүтээлч Жерардо Дотторигийн бүтээсэн хөшөө нь Мажионе хотын нэгэн бахархал болсон байдаг.

Хоёр улсын хооронд дахь найрамдалын харилцааг холбох тотго, соёлын харилцан шүтэлцээ, хүмүүн төрлөхтөний хөгжлийн гол түлхүүрүүд болох - нээх, сурах, мэдэх нь өнөөгийн даяаршалд ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг Жиованни лам болон түүний түүх нь бидэнд дахин дахин сануулан тунгаан бодуулах боломжийг өгсөн билээ.

Массимо Алунни Проиетти Мажионе хотын Захирагч

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: