Зугаатай хэл шинжлэл

Саруул-Эрдэнэ. М
Зугаатай хэл шинжлэл

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: АНУ дахь Монгол соёлын төв АНУ дахь Монгол соёлын төв
Захиалгын код: MB2013121201
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99973-2-234-0
Нүүрний тоо: 202
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 1.5
Хүргэлтийн жин: 350 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 14,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Өмнөтгөл

Эрхэм уншигч танд “Зугаатай хэл шинжлэл" хэмээх номоо өргөн барьж байна. 2006 онд бичсэн “Сонирхолтой хэл шинжлэл” маань хэл судлаач, сонирхогчид, оюутан залуусын таашаалд сүрхий нийцсэн бололтой юм. Үргэлжлүүлзн бичихийг хүссэн захидал, санал олныг авлаа. Бас өөр мэргэжлийн боловч хэл шинжлэл сонирхдог хүмүүс маш олон байдгийг ч олж мэдэв. Энэ бүхний үндсэн дээр хэл шинжлэлийн онол, ухагдахуун зэргийг энгийн зугаатай аргаар олон нийтэд ойлгуулах зорилго бүхий хоёр дахь номоо бичсэн маань энэхүү “Зугаатай хэл шинжлэл” болж байна.

Ялангуяа “Хэл шинжлэлийг онигоогоор” гэж нэрийдсэн эхний бөлөг маань та бидний цай уух зуураа хэлэлцэн баясдаг бичил хошин яриа буюу онигоонуудын цаад хэл шинжпэлийн утга учир, яагаад инээдтэй байгаагийн шалтгааныг ухан тайлбарласнаараа онцлог, шинэлэг юм. “Зугаатай хэл шинжлэл” хэмээх дэд бөлөгтөө “Шүүх буюу криминалистикийн хэл шинжлэл”, “Хүүхдийн хэл яриаг судлах” гэх мэт манайд хараахан хөгжиж амжаагүй байгаа салбар ухаануудын талаар оруулав. Ер нь хэл шинжлэлийг судлаад байгаагийн цаад зорилго нь хэл бичгээ хөгжүүлэхэд оршихын тулд гутгаар бөлгөө практик амьдралд дөхүүлэн, тодорхой санал дэвшүүлэхийг хичээв.

Эцсийн бөлгөөс оюутан залуус хэл шинжлэлийн элдэв сонин баримт, үгийн гарал зэргийг олж уншина хэмээн найдна.

Мягмарын Саруул-Эрдэнэ

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: