Хит дууг хэлээрээ дуулъя буюу дуугаар англи хэл сурах нь

Саруул-Эрдэнэ. М
Хит дууг хэлээрээ дуулъя буюу дуугаар англи хэл сурах нь

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: АНУ дахь Монгол соёлын төв АНУ дахь Монгол соёлын төв
Захиалгын код: MB2013121202
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99973-2-233-3
Нүүрний тоо: 88
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 1.0
Хүргэлтийн жин: 240 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 12,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Энэ жижиг номыг хоёр зорилгоор хэвлүүлж байна.

Хэл сурч байгаа хүнд “залхах” гэж нэг зовлон байх. Хэлзүйн дүрэм үзнэ, шинэ үг тогтооно, зөв дуудаж сурна гээд л хэл гээчийг задалж, тусдаа салангид олон хичээл мэтээр ойлгочхоод, түүндээ шантрах залуус олон. Тэгвэл дуугаар хэл сурах бол нэгд зугаатай, хоёрт цогц, салангид бус арга юм. Ялангуяа сүүлчийн хоёр дууг бол хэл сурч буй оюутан, зааж буй багш нарт зориулан орчуулсан юм шүү.

Өөр бас нэг зорилго буй. Эхний 12 дууг монгол хэлээр аянд нь тааруулан дуулаад байж болохоор орчуулахыг хичээсэн юм. Гадаад дууг тэр чигээр нь дуулаад байснаас монгол хэлээрээ орчуулсан хувилбараар нь дуулбал бас чиг бүгээлч юм уу гэж. Гадаадын олон улсад дуучид харь хэлний алдартай сайхан дууг орчуулан дуулдаг уламжлал байдаг аж. Ганц жишээ хэлэхэд энэ номд орсон I will survive гэж дууг хорь гаруй хэлээр дуулжээ. Нэг талаар сонсогчид нь юун тухай дуулаад байгааг нь ойлгох, нөгөө галаар эх хэлээ хамгаалан, сурталчлах ач холбогдолтой юм даа. Тиймээс монгол дуучдаа энэ уламжлалыг дагахыг уриалж байна.

Түүнчлэн энэхүү номд орсон 12 дууны CD-г хавсаргаж байна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Дуу хөгжим