BRITANNICA Хүүхдийн танин мэдэхүйн НОМЫН САН

Дэвид Пристланд, Одонтөр. Ш (Орчуулагч)
BRITANNICA Хүүхдийн танин мэдэхүйн НОМЫН САН

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: НЭПКО компани НЭПКО компани
Захиалгын код: MB2013121208
Хэвлэл: Анхны хэвлэлт
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-66-74-4
Нүүрний тоо: 744
Формат: Хайрцагтай: 12 цуврал но
Хэмжээ/см/: 23.5 x 19.5 x 7.0
Хүргэлтийн жин: 2700 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 90,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Хүүхэд бол бидний жаргалант ирээдүй билээ. Дэлхийн шилдэг Britannica нэвтэрхий толийн редакцийн багаас 3-6 насныханд зориулан гаргадаг танин мэдэхүйн алдарт цуврал монголын хүүхэд, эцэг эхчүүдийн хүртээл болж байна.

Britannica Хүүхдийн танин мэдэхүйн номын сан 12 боть нь хүүхдүүдийг өөрсдийнх нь ертөнцтэй эхлэн танилцуулахын зэрэгцээ тэднийг бас зугаацуулахад зориулагджээ. Тус цуврал нь эцэг эх нь хүүхдэд уншиж өгөхөөс эхлээд хүүхэд өөрөө уншиж сурах хүртэл хэдэн жилээр сурах үе шатуудыг багтаасан болно. 

Britannica Хүүхдийн танин мэдэхүйн номын сан бүрэн дүүрэн тайлбартай бичвэрүүдээс гадна ихээхэн ач холбогдол бүхий дараах нэмэлт мэдээллийг өөртөө агуулсан юм. Үүнд:

“Асуултын цонх” Сэдэвтэй шууд холбоотой асуултыг бичвэрийн дунд хийж өгснөөр хүүхдийг өөртэй нь холбоотой үйл явдлыг эргэн санах, бүтээлчээр бодож эргэцүүлэх өргөн боломжийг бүрдүүлсэн.

“Үгийн тайлбар” Хүүхдэд танил биш, эсвэл ойлгоход хүндэвтэр үгсийг сонгон ном бүрийн төгсгөл хэсэгт тусгайлан оруулж тайлбар хийсэн.

“Дасгал ажил” Эхний арван нэгэн номын төгсгөлд сэдэвтэй нь холбоотой сонирхолтой дасгал ажлуудыг багтаасан. Дасгал бүр ертөнцийн тухай хүүхдүүдийн ойлголт болон ур ухааныг сайжруулахад чиглэнэ. Нийт арван хоёр ном бүхэлдээ сонирхолтой үйл явдал, оньсого, таавар зэргийг агуулсан байна юм.

“Эцэг эх/Багшийн хуудас” Ном бүрт тухайн дасгал ажлыг хэрхэн хийлгэх болон, хүүхдийн өсөлт хөгжлийн талаар, бас түүнчлэн хүүхдийн сурц, суралцах чадварыг дээшлүүлэх тухай баялаг мэдээллийг оруулж өгсөн. Бага насны хүүхдийн боловсролын салбарын нарийн мэргэжилтэн энэ номын бүх агуулга болон дасгал ажиллагаануудыг боловсруулахад оролцож, удирдан чиглүүлсэн юм.

Эцэст нь тэмдэглэхэд Britannica Хүүхдийн танин мэдэхүйн номын сангийн чухал зорилго бол хүүхдийг өсөж өндийж, суралцах явцад нь томчууд мэдлэг туршлагаа хуваалцах завшааныг олгоход оршино.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: