Шива бурхны гурав дахь нүд ба чулууны хараал

Парнов. Е (Зохиогч), Баатар. Ч (Орчуулагч)
Шива бурхны гурав дахь нүд ба чулууны хараал

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Номын хишиг Номын хишиг
Захиалгын код: MB2013121309
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99973-850-3-1
Нүүрний тоо: 151
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.7 x 17.5 x 0.8
Хүргэлтийн жин: 390 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 9,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

ЗӨГНӨЛ ДОТОРХ домог
1980-аад оны дундуур ЗХУ-ын “Детская литература” хэвлэлийн газраас "Уран зөгнөлийн номын сан” цувралыг 24 ботиор хэвлэн гаргасны дотор ЗХУ -ын нэрт зөгнөлт зохиолч Евгений Парновын “Третий глаз Шивы” 'Шива бурханы гурав дахь нүд” гэдэг маш том роман хэвлэгдсэн билээ.

Аливаа зөгнөл, түүний дотор шинжлэх ухааны уран зөгнөл нь оргүй хоосноос ямар ч үндэслэлгүй үүсэж бий болдоггүй гэдгийг, алс ирээдүйг зөгнөсөн аливаа зөгнөл нь улиран өнгөрсөн үйл явдлаас, бодит амьдралаас үүдэлтэй байдгийг өвөрмөц аргаар илэрхийлэх зорилгоор зохиолч энэхүү эөгнөлт роман дотроо дэлхийн өнцөг булан бүрд өргөн дэлгэрсэн хэд хэдэн хууч яриаг шигтгээ болгон оруулсан байна. Энд орсон домог хууч яриа ганцхан энэ номд ч байгаа бус, ерөөсөө ихээхэн тархаж, тэдгээртэй холбоотой олон жишээ баримт, ном зохиол нийтийн хүртээл болсон байдгийг манай уншигчид сайн мэдэх нь эргэлзээгүй.

Е.Парновын зөгнөлт романы шигтгээ болсон эдгээр домог, хууч яриануудыг бид хоорондоо зөвлөлдөн, түүвэрлэж эмхэтгэн ном болгохдоо дан ганц сонирхолтой, алжаал тайлах төрөл зүйлийг нь төдийгүй эргэцүүлэн тунгаах, сургамж авах үр өгөөжийг нь бодолцсон болой.

Бидний орчуулсан хэд хэдэн номыг уриалгахнаар хүлээн авч, хөдөлмөр зүтгэл гарган уншигч олондоо хүргэж байгаа номын цагаан үйлстэн “Номын Хишиг” хэвлэлийн газрын хамт олонд гүн талархалаа илэрхийлье.

Чойнзонгийн Баатар

2013 оны зуны дунд сар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Домог, хууч яриа