Цодгор хүү Шатрын хаадын ордонд

Амарбаяр. Н (Зохиогч), Амаржаргал. Н (Зохиогч), Цогтсугар. Ж (Зохиогч)
Цодгор хүү Шатрын хаадын ордонд

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Номын хишиг Номын хишиг
Захиалгын код: MB2013121310
Хэвлэгдсэн он: 2006
ISBN: 976-99929-52-05-9
Нүүрний тоо: 120
Формат: Хатуу хавтас
Хэмжээ/см/: 24.0 x 18.5 x 1.1
Хүргэлтийн жин: 510 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 12,200₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

ЗОХИОГЧИЙН ӨМНӨТГӨЛ ҮГ
Хүү төрлөө! Монгол хэмээх тэнгэр заяат ард түмнийхээ алтан ургийг өртөөлөн хүүхэд төрөв. Аав ээжийн хайр учир утгатайгаар амилж, тэд зүрх сэтгэлийнхээ гүнд орших энэрлийн алтан үрээр өхөөрдөм хөөрхөн, эгдүү хөдлөм аз жаргалын бурхадаа шүншиглэдэг билээ.

Та бидний хамгийн дээд баяр хөөр бол өдөр бүр урган цэцэглэж, ухаан сууж, санаанд оромгүйг сэтгэн бүтээж буй үр хүүхдээ бахдан харах ер бусын амт байдаг. Ямар ч хүн өөрийнхөө хүүхдийг эрдэмтэй, ухаантай, хүмүүжилтэй сайн хүн болгохын төлөө бүхнээ зориулдагийн учир энэ.

Манай зохиолын баатар Цодгор хүү олон олон аав ээжийн хайр, халуун дулаан сэтгэл, хүсэл тэмүүллээс төрсөн юм.

Ямар нэгэн учир шалтгаан, зөн билгээр 5 жил хадгалсан “Цодгор хүү шатрын хаадын ордонд” хүүхдийн зохиол маань амилуулах, амьдруулах залуусаа хүлээсэн мэт санагдана.

Бүтээл хүртэл харах тэнгэр, хайрлах эзэн, ойлгох, мэдрэх цаг хугацаатай ажээ. Мэргэжпийн өндөр ур чадвар, сэтгэлгээ, нарийн чимхлүүр хөдөлмөр зүтгэл, уйгагүй чамбай урлалаар гурван хэмжээст зургийн орон зайг эзлэн бүтээгдсэн шинэхэн баатруудтай танилцах аз завшаантай боломж та бидэнд олдлоо.

Ямар ч атугай энэ залуус миний төсөөллөөс ангид, дүрслэх урлагийн өвөрмөц шинэ эргэлтийг Монголдоо тэргүүлэв.

ТАНЫ ХҮҮХЭД ХААН ТОГЛООМООР НААДНА

Хязгааргүй их мэдээллийн эрин зуунд төрж, сэтгэлгээний өвөрмөц содон бүтээл эрэлхийлж буй хүүхдүүд та бүхний оюуны цангааг тайлах болтугай. Зүрх сэтгэлд маань ирээдүйгээ хайрлах нэгэн гал бадарч явсны гэгээн тайлал цаглашгүй.

Монголын Зохиолчдын Эвлэл, АМЭА, Монголын Лектор төвийн гишүүн, зохиолч, яруу найрагч

Жамбалын Цогтсугар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Сургуулийн бага нас, Комик, Комикс