Монголын хэвлэлийн үйлдвэрлэлийн түүх

Хавчуур. Г (Зохиогч)
Монголын хэвлэлийн үйлдвэрлэлийн түүх

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Номын хишиг Номын хишиг
Захиалгын код: MB2013121601
Хэвлэгдсэн он: 2007
Нүүрний тоо: 175
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.4 x 17.0 x 1.2
Хүргэлтийн жин: 390 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 9,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Монгол европын ном хэвлэлийн арга үүсч хөгжөөд бараг нэгэн зуун жил болох гэж байна. Харин Монголчууд бичиг үсэг хэрэглэж, өөрийн бичигтэй болж улмаар номыг барлаж хэвлэн олшруулж эхэлснээс хойш тооцвол бараг мянган жилийн нүүр үзэж байгаа гэлцэнэ. Монгол орны хүн бүр толгой дараалан бичиг үсэгтэн болж ном хэвлэл үсрэнгүй хөгжсөн үе нь хорьдугаар зуун бөгөөд түүний эх үүсэл нь 1911оны 12-р сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж олноо өргөгдсөн он тоолол эхлэл тэр үетэй давхцаж монголын анхны хэвлэх үйлдвэр "булаа эргүүлж" анхны хэвлэмэл хуудсаа гаргаж байснаас эхлэлтэй байна.

Энэ номонд дан ганц хэвлэлийн үйлдвэрээр хязгаарлалгүй ном хэвлэлийн үйлдвэрлэлтэй салшгүй нягт холбоотой, бие биенээ харилцан нөхцөлдүүлж байдаг нэгэн цогц болох хэвлэн нийтлэл, хэвлэлийн үйлдвэрлэл, номын түгээлт, худалдаа, номын сан зэрийг хамтад авч үзэж түүхэн хөгжлийг нь бичсэн бөгөөд энэ нь түүхэн баримтууд, тухай тухайн үеийн үйл явдалдуудад биеэр оролцож тодорхой хувь нэмрээ оруулсан, мөн үйл явдлын гэрч болохуйц чухал үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн дурасмжууд, холбогдох сэдвээр дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын бичсэн ном хэвлэл, Улсын төв номын сангийн архивын фонд, кино гэрэл зураг дуун авианы улсын архив, Гадаад хэргийн яаны архив, улсын төв архивын материалуудыг шүүрдэн өөрийн болон хувь хүмүүсийн хадгалсан зураг зэргийг ашигласны зэрэгцээ мөн өнөөгийн бодит баримтуудыг эмхлэн нэгтгэж Монголын хэвлэлийн үйлдвэрийн нэгэн зууны түүхийг өгүүлэхийг зорьсон болно. Тэгэхээр энэ ном бол энд оролцсон хүмүүсийн хамтын бүтээл ээ...

Их Богдын овогт Г.Хавчуур

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Түүх, Шашин, Нийгэм судлал, Гүн ухаан, Ёс зүй