Борлуулалт & үйл ажиллагааны төлөвлөлт

Роберт А. Сталь, Томас Ф. Уоллас, Төмөрхуяг. Э (Орчуулсан)
Борлуулалт & үйл ажиллагааны төлөвлөлт

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: YMC YMC
Захиалгын код: MB2013122001
ISBN: 978-99973-863-0-4
Нүүрний тоо: 120
Формат: Хатуу хавтастай
Хэмжээ/см/: 23.5 x 15.5 x 1.2
Хүргэлтийн жин: 400 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 44,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Энэхүү номыг сонирхон судалж буй Танд юуны өмнө “Менежментийн арга хэрэгсэл” буюу “Management Пюк” хэмээх ойлголтыг тайлбарлахыг хүслээ.

Монголын бизнесийн орчинд энэ нэршил хэвшээгүй ч олон улсын хэмжээнд энгийн ойлголт юм. Жишээ нь: Мужаан хүний багаж юу вэ? Алх, хөрөө, харуул...

Тэгвэл удирдлагын хүний “багаж” нь юу байж болох вэ? Нүдэнд шууд харагдах зүйл алга байна уу? Ихэнх компанийн удирдлагууд тэдэнд шаардлагатай багаж хэрэгсэлгүйгээр компанийг үр дүнтэй удирдахыг хичээж, мөрөөдлийн компаниа бий болгохыг зорьдог. Гэвч хүлээн зөвшөөрөгдөхүйц амжилтад хүрдэг нь цөөхөн. Ийм хэв маягаар цаашид байгууллагыг удирдах уу? Байгууллагын тодорхой хүрээний асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн удирдлагын тусгай арга хэрэгслүүд буюу “багажууд” байдаг. Жишээ нь “Balanced scorecard”, “Total quality management”, “Business process reengineering” гэх мэт та дуулсан байх. Тэдний нэг нь “Sales and operations planning” юм. Бид энэ арга хэрэгсэлд итгэдэг.

Манай компани “Sales and operations planning” арга хэрэгслийг анх Монголд танилцуулж, томоохон компаниудад нэвтрүүлснээр богино хугацаанд гайхалтай үр дүнг олж харсан юм. Бидний хамтран ажилласан компаниуд энэхүү багажыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний тасалдал буурч тухайн жилийн борлуулалтын хэмжээ нэмэгдсэн, илүүдэл ноөцийг багасгаж эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зардлыг (зээлийн хүү) бууруулсан зэрэг тоон байдлаар илэрсэн үр дүнгүүдийг хүртсэн.

“Sales and operations planning” -ийг хэрэгжүүлэхэд гарах зардал бага, мөн богино хугацаанд хэрэгжих боломжтой, хэрэгжүүлснээр компанид өндөр үр өгөөж авчирдаг гэх мэт давуу талууд бий гэдгээрээ онцлог.

Ийм л учраас бид энэ арга хэрэгсэл монголын компаниудад тусалж чадна гэдэгт итгэдэг болсон. Номоо уншиж дуусаад Та ч мөн адил итгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Таны удирдахуйн ухааны хөгжилд амжилт хүсье!

 

 

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Захирал, Байгууллагын удирдлага