Монгол бөхийн нэвтэрхий толь

Нямдорж. Р (Ерөнхий редактор), Бат-Эрдэнэ. Б (Зөвлөх)
Монгол бөхийн нэвтэрхий толь

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Монголын үндэсний бөхийн холбоо Монголын үндэсний бөхийн холбоо
Захиалгын код: MB2013122201
Хэвлэл: Анхны хэвлэлт
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-2-619-9
Нүүрний тоо: 680
Формат: Хатуу хавтастай
Хэмжээ/см/: 29.0 x 22.0 x 4.5
Хүргэлтийн жин: 2500 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 150,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Нэгдүгээр хэсэгт

Монголын үндэсний бөхөд хамаарах 800 ойлголт, нэр томъёог шүүрдэн олж, тус бүрд нь шинжлэх ухааны тодорхойлолт өгч, тайлбар хийсэн.

Хоёрдугаар хэсэгт

Монгол үндэсний бөхийн мэхний судалгаа хийж, үндсэн мэх 37, түүний хувилбар 500 гаруй, дээр нь хариу болон угсраа, давхар мэх нийлээд 400 гаруй бүгд 1000 орчим мэх байгааг тогтоож томъёолсон.

Гуравдугаар хэсэгт

Даншиг, арван засаг, уул тайлга, улсын наадам, үндэсний их баяр наадмын холбогдолтой бичгийн эх сурвалжуудыг судлан, 1760-аад оноос хойш өнөөг хүртэл 250 гаруй жилд 1300 орчим хүн улсын хэмжээний цол авсан болохыг тогтоож, үүн дээр аймагт 3-аас дээш түрүүлсэн болон улсын наадамд 3-аас дээш дөрөв давсан 100 гаруй бөхийг нэмж, бүгд 1400 бөхийн намтар барилдааны амжилтыг үнэн зөвөөр тогтоож баталгаажуулсан.

Дөрөвдүгээр хэсэгт

Монгол бөхийн засуул, гарын даа, тайлбарлагч, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, нийтлэлч, бөхийн халуун сэтгэлт дэмжигч 200 гаруй хүнийг намтар түүх зурагтай нь оруулж мөнхөлсөн.

Тавдугаар хэсэгт

Монгол бөхийн сэдэвт ном товхимол, кино, уран зураг, баримал, дуу бүжиг, хөшөө дурсгал зэрэг 600 орчим бүтээлийг судалгаагаар тогтоож, тэдгээрийг зохиогч, редактор, бүтээлийн товч агуулгатай нь оруулж, багцалсан.

Энэхүү нэвтэрхий толь нь зуун зуун дамжин үлдэж, зуун зуунд хамгийн олон хүн шимтэн дурлаж, сонирхон уншиж, хоймортоо залах түүхэн бүтээл болж байгаагаараа онцгой юм.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: