Монгол бөхийн цээрлэх ёс

Буяндэлгэр. Б, Эрдэнэцогт. Д
Монгол бөхийн цээрлэх ёс

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Гүн утгас төв Гүн утгас төв
Захиалгын код: MB2013122202
Хэвлэл: Анхны хэвлэлт
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99973-822-9-0
Нүүрний тоо: 92
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 0.8
Хүргэлтийн жин: 150 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 5,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Олон соёлын хөлхөөнд бүдэгрэн мартагдах болуузай гэж

Орчин цагийн холхионд балартан мохохгуй байгаасай гэж

Урсах он жилүүдийн уртад Монгол бөхөд төлөвшсөн

Уламжлалт хорио цээрийг мөчидхөн шинжлэж бичиглэв

Монгол бөхийн судалгааны ээлжит бүтээлээ уншигч олон та бүхэндээ өргөн барьж байгаадаа судлаач бид туйлын баяртай байна. Хүн төрөлхтөн техник технологийн эрчимтэй хөгжлийн эрин зуунд хэдийнээ шилжин орсон боловч хүмүүнлэг үзэл санааны үүднээс уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулах асуудал нийгмийн бүхий л салбарт чухал ач холбогдолтой байгаа билээ. Энэхүү хүрээнд Монгол бөхийн уламжлалт цээрлэх ёсыг шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс судлах болон хорио, цээрийн өв санд авах гээхийн ухаанаар хандах явдал багтаж буй юм.

Тус бүтээл нь Монгол бөхийн цээрлэх ёсны талаар тусгайлан өгүүлж байгаа анхны бүтээлүүдийн нэг учраас дутуу дулимаг агуулгатай, бүрэн бус мэдээ баримтанд тулгуурласан байх зэрэг алдаа эндэгдэл гарах нь мадаггүй тул уншигч та бүхэн гэгээн оюундаа тольдон эргэцүүлсэн санал шүүмжээ бидний хаягаар харамгүй ируүлэх аваас судлаач бидний цаашдын эрдэм судлалын ажилд тус дэм болохын зэрэгцээгээр Монгол бөх судлалд үнэтэй хувь нэмэр болох билээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Үндэсний бөх