Монгол бөх - соёл

Боржигон Цогт, Буяндэлгэр. Б
Монгол бөх - соёл

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Гүн утгас төв Гүн утгас төв
Захиалгын код: MB2013122203
Хэвлэл: Анхны хэвлэлт
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99973-822-9-0
Нүүрний тоо: 120
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 1.0
Хүргэлтийн жин: 150 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 5,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Даян дэлхийн соёлд Монгол наадам мөнхжив

Даамай олон мэргэд Монгол бөхөө судлав

Нэгэн үзүүрт сэтгэлээр өчүүхэн номоо эмхэтгэв

Нэхэн санах түүхийн улбаа жимээр гэлдрэв

Монгол бөх судлал шинэ тулгам үүсэн хөгжиж, түүх, гүн ухаан болон боловсрол судлалын зэрэг тодорхой шинжлэх ухааны чиглэлүүдээр гүнзгийрүүлэн судлах явдал нэмэгдэж байна. Гэвч соёл судлалын шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс буюу соёлын мөн чанар, онцлогийг нь тодорхойлж, ойлголт ухагдахууныг нарийвчлан томъёолох зэрэг судалгааг төдийлөн хийж амжаагүй байна. Иймд Монгол бөхийн соёлыг шинжлэх ухаанчаар судлах явдал нь нэн чухалтай болсон юм.

2010 оны 11 сард Кени улсын Найроби хотноо болсон ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах конвенцийн засгийн газар хоорондын ээлжит хуралдаанаар “Монгол үндэстний баяр-наадам”-ыг санал нэгтэйгээр хүн төрөлхтөний соёлын үнэт ев хэмээн батласан нь түүний үндсэн бүрэлдэхүүн болсон Монгол бөхийнхөө соёлыг улам бүр тодруулан судлах шаардлагад зүй ёсоор хүргэж байгаа билээ. Нөгөө талаас, дэлхий дахинд соёлын хямрал ба тогтвортой хөгжпийн тухай асуудал дэвшигдэж, даяаршлын үйл явцад Монгол соёлын байр суурийг хэрхэн хадгалах тухай анхаарах болсон өнөө үед олон зууныг дамнан хөгжсөн Монголчуудын бөхийн соёлын судалгааг эрчимжүүлэх нь зайлшгүй хэмээн үзэж болно.

Тус номонд Монгол бөхийг судлахдаа соёл судлалын онол, арга зүйн үүднээс хандсан боловч түүнд гэрч баримт болгож буй цөөнгүй асуудал нь судлаач бидний урьд нь нийтийн хүртээл нэгэнт болгосон судалгааны үр дүнгүүд юм. Ингэснээр давтан хуулбарлаж буй хэрэг бус харин Монгол бөхийг шинжлэх ухааны хоёр өөр чиглэлээс харилцан адилгүй онол, арга зүйн үүднээс судлахад түүний түүхийн нэгэн ижил баримтуудыг ашиглах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Гэвч Монгол бөх судлалын цаашдын хөгжилд ийм давталт улам бүр багасах нь зүйн хэрэг.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Үндэсний бөх