Арга билиг, ёс заншлын цагаан толгой

Аръяасүрэн. Ч (Зохиолч)
Арга билиг, ёс заншлын цагаан толгой

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Номын хишиг Номын хишиг
Захиалгын код: MB2013122706
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-52-00-6
Нүүрний тоо: 80
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.4 x 14.2 x 0.8
Хүргэлтийн жин: 220 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 5,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

АРГА БИЛИГ ЯАЖ БИЙ БОЛСОН БЭ?

ХҮҮХЭД БАГАЧУУД АА!
Балар эрт цагт хүмүүс өдөржин хоол олж идэхийн төлөө явдаг байв. Тэр үед хүмүүс ан амьтны мах голчлон иддэг байсан.

Хүүхэд, залуучууд аавыгаа дагаж анд явна. Аав нь арслан заан, буга, зэрлэг үхэр мэтийг яаж агнах, туулай, чандага зэрэг жижиг амьтдыг яаж барих, чоно, арслан, бар мэт араатнаас зугтаж, нуугдан, эсэргүүцэж биесээ яаж хамгаалахыг өөрөө үлгэрлэн зааж өгдөг байв.

Аав нь тийм сүрхий арга мэхтэй учир түүнийг Арга гэж нэрлэжээ.

Эх хүн үр хүүхэд төрүүлсэн ангир шар уургаа хөхүүлэн тэжээж өсгөн, ухаан санаа заана. Том болсон хойно нь ч үр хүүхдээ өлсөж ундаасахыг андахгүй. Эх хүн хүүхддээ тэгэж их санаа тавьдаг болохоор ээжийгээ билиг гэжээ.

Тэртээ балар эртний хүмүүсийн үеэс эцгийгээ арга, эхийгээ билиг гэж бишрэн шүтсээр иржээ.

Нар, сар, гал, ус
Хүн төрөлхтөн балар эрт цагаас нар, сарыг шүтэж ирсэн байна. Балар эртний хүмүүс нартай өдөр хэрэн тэнэж, идэш хоолоо олж иднэ. Сартай шөнө хэдийгээр сэрүүн хүйтэн ч агуйдаа хоргодон араатан дайснаас биеэ хамгаална. Эртний хүмүүсийн үеэс нарыг арга, сарыг билиг гэж үзэж иржээ. Хаа нэгтээ аянга бууж, ой мод шатахад хүмүүс гал руу очиж, дулаацан ангийнхаа махыг шаран амтархан иддэг байв. Амаа цангахаар гол руу очиж ус ууна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Ёс заншил