Зэст уулын эзэгтэй

Бажов. П (Зохиолч), Амар. Г (Орчуулсан)
Зэст уулын эзэгтэй

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2014010208
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 976-999294859-0
Нүүрний тоо: 350
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.4 x 14.6 x 3.0
Хүргэлтийн жин: 520 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 7,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Оросын зохиолч П. П. Бажов 1879 онд одоогийн Свердловск мужийн нутагт ажилчны гэр бүлд төржээ. Хүүхэд насаа Полевскод өнгөрөөхдөө сүмийн сургуулийн хамгийн шилдэг сурагчдын нэг байлаа. Дараа нь Екатеринбургийн шашны сургуульд элсэн суралцаж, улмаар Пермийн шашны дээд курсийг төгсжээ. Багшийн алба хашиж, гэр бүлтэй болж, дөрвөн хүүхдийн эцэг болсон байна. Иргэний дайны үед улаантны талд байлдаж, Усть-Каменогорын хоригдлуудын дунд бослого зохион байгуулж байлаа.

Цагаантнуудаас чөлөөлөгдсөн бүс нутгийнхныг мэдээ мэдээллээр хангах ажилд голлох үүрэгтэй оролцож, сонин эрхлэн гаргадаг байв. Улс төрийн энэ ажлаасаа 1921 онд эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдөн, өөрийн эх нутаг Уралдаа эргэн иржээ. Энд уран бүтээлийнхээ гарааг эхэлж, ардын домог үлгэрүүд цуглуулж эхэлжээ.

1924 онд анхны номоо гаргасан нь “Уралын домгууд” нэртэй байлаа. 1936 онд Уралын үлгэрүүдийн дээжээс сэтгүүлд тавигдаж эхлэн, 1939 онд “Ногоолин хайрцаг” нэртэй бүрэн эмхэтгэл болж гарсан юм. Ардын домог яриаг үндэслэж бичсэн түүний зохиолууд домгийн зуун гэгдэж байгаа XXI зуунд үнэ цэнтэй хэвээр байгаа билээ.

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: