Бөгжний эзэн /3 боть/

Толкейн. Ж. Р, Нямсүрэн. У (Орчуулагч)
Бөгжний эзэн /3 боть/

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: SB2014010201
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-2-125-5
Нүүрний тоо: 1756
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 15.0
Хүргэлтийн жин: 2000 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 58,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Энэхүү багц нь 3 ботийг нэгтгэсэн. I боть. Бөгжний ахан дүүс,  II боть. Хоёр цамхаг, III боть. Эзэн хаан эргэж ирсэн нь.

БӨГЖНИЙ ЭЗЭН гурамсан туульсын нэгдүгээр дэвтэр болох “Бөгжний ахан дүүс” - д шидтэн Гэндальф бүхнийг захирагч шидэт бөгж бөглүүдхэн Хоббитуудын оронд, хуучны анд Бильбогийн зээ Фродод хадгалагдаж буйг санамсаргүй олж мэдэв. Энэхүү бөгжний араас Харанхуйн эзэн Саурон шидэт бөгжтөн болох есөн хар морьтныг илгээснийг ч мэднэ. Ингээд Гэндальф Хоббитуудын оронд яаравчлан очиж, Фродотой уулзана. Хэрвээ Фродод буй бүхнийг захирагч бөгж Харанхуйн эзний гарт орвол ямар аймшигт явдал болохыг тэр Фродод хэлж, бөгжийг Уудам хөндийн эльфүүдийн эзэн Элрондод яаралтай хүргэж өгөхийг даалгав.

Фродо үнэнч дагалдагч Сэм болон хөгжилтэй Мэрри, Пин гэсэн гурван найзын хамт аюул осол дүүрэн замд гарлаа. Мөнхийн ойд булшны шидэнд автахад шидтэн Том Бомбалдин тусална. Есөн хар морьтон тэднийг гэзэг даран мөшгөсөөр... Эгзэгтэй мөчид Гэндальфийн найз Тэнэмэл тэднийг аварч, улмаар хамгаалан газарчилж, Уудам хөндийн зүг явлаа. Хар морьтнуудтай тулалдаж, Фродо үхлийн шарх авав. Хар морьтнуудад гүйцэгдэж, аврагдах найдваргүй болсон эцсийн мөчид тэднийг угтуулахаар Элрондын илгээсэн Асалдар амжин ирнэ. Шархтай Фродо бөгжөө аван Асалдарын эльф морийг унан Уудам хөндийн зүг зугтаж, хил болох гол гаталж амжина. Харин түүний араас гол руу орсон есөн бөгжтнийг Элрондын хүслээр гол үерлэн авч одлоо. Гэвч Фродо ухаан алдав.

Фродо ухаан ороход тэрбээр тухлаг оронд амарч хэвтээгээ мэднэ. Түүнийг Уудам хөндийн эльфүүдийн хаан Элронд эмчилж эдгээжээ. Энд тэрээр Гэндальф болон авга Бильботой уулзана. Тэнэмэл бол эртний алдарт Эриадорын удам Арагорн болохыг мэднэ. Улмаар Элрондын дэргэдэх дээд зөвлөл хуралдаж, бөгжийг хэрхэх тухай хэлэлцлээ. Дундад газарт орших төрөлхтнүүдийн төлөөлөл орсон энэхүү зөвлөлөөс бөгжийг Харанхуйн эзний эзэмшилд орших аймшигт Мордор орны төвд байх Галт ууланд хүргэж устгах нь зүйтэй гэж шийднэ. Бөгжний хар шид өдөр өдрөөр идэвхжиж, хадгалагчаа Хар эзэн руу татдаг учир устгахгүйгээр хадгалах боломжгүй ажээ. Харин ганц Боромир л эсрэг саналтай байж, хүчирхэг Гондор гүрэн, Минас Тират цайз бөгжийг хадгалах чадвартай гэж хэлнэ. Гэвч олонхийн саналыг дагахаас аргагүй болов. Элронд мөн эртний их баатар ван Исилдурын хугарсан алдарт илдийг дахин давтаж, удам залгамжлагч Арагорнд өглөө.

Ингээд зөвлөл хар шидэт бөгжийг устгах “Бөгжний ахан дүүс” багийг сайн дураар бүрдүүлж, аян замд гаргав. Багийг шидтэн Гэндальф тэргүүлжээ. Багт хүмүүсийг төлөөлж Арагорн, Гондороос ирсэн Боромир хоёр, эльфүүдийг төлөөлж Бөглүүд ойн эльф ханхүү Легалос, гномуудаа төлөөлж Галионы хүү Гимли, харин хоб-битуудаа төлөөлж Фродо, Сэм, Пин, Мэрри нар оржээ. Тэдний аян амаргүй эхэллээ. Аймшиг, айдас дүүрэн Морийн агуйгаар дайрахаас өөр аргагүй болж, тэнд олон жил хав харагдсан Бариний нас барсан тухай харамсалтай гунигт мэдээг олж мэдэхээс гадна Орхууд болон зүсэн зүйлийн мангасуудтай хийсэн аймшигт тулалдаан өрнөнө. Газрын гүний шидэт мангас Барлогтой хийсэн тулалдаанд шидтэн Гэндальф сураггүй болж, бөгж хадгалагчдыг Арагорн тэргүүлнэ.

Тэд Морийгоос гарч Лориэн оронд хүрэхэд Лориэний эзэн эльфүүд тэдэнд тусалж, аян замд зайлшгүй хэрэгтэй зүйлсээр хангав. Аян замаа Их Андиун мөрнөөр үргэлжүүллээ. Харин тэднийг хэн нэгэн нууцаар дагасаар... Харанхуйн эзэн ч мөн тэднийг эрсээр...
Боромир бөгжийг Гондорт хүргэх нь зүйтэй, Мордор луу авч явах нь Харанхуйн эзэнд зүгээр л бэлэглэж буй хэрэг гэж зүтгэсээр. Бөгж хадгалагчдын багт хагарал гарав. Фродо, Сэм хоёр тэднээс салан сэм явж одно. Хадгалагчид урвагч шидтэн Саруманы илгээсэн орхуудын томоохон бүлэгтэй тулж, дэндүү хүч тэнцвэргүй тулалдаанд орлоо. Тэд аврагдаж чадах болов уу?

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

Бөгжний эзэн туульсын романы талаар

"Хорьдугаар зууны уран сэтгэмжийн зохиолуудын хамгийн агуу нь..." - Sunday Telegraph

"Тунгаамал алт мэт ер бусын онцгой бүтээл..." - New York Times Book Review

"Орчин үеийн утга зохиол дахь агуу шидэт туурвилуудын сор нь..." - Time

"Гайхамшигтай ном..." - Newsweek

"Өнөө үеийн утга зохиолын оргил цөөхөн бүтээлүүдийн нэг нь..." - New Republic

"Уншиж буй хүн өдөр хоногууд хэрхэн өнгөрөхийг ч үл анзааран, бүхнийг умартуулан татах шидтэй ном..." - The Nation

"Жинхэнэ төгс төгөлдөр бүтээл... уран сэтгэмж, яруу найраг, ур чадвар, нууцлаг ер бусын адал явдал... энэ бүхний гайхалтай найрал болсон баатарлаг тууль..." - Boston Sunday Herald

"Энд буй гоо сайхан нь хүйтэн төмөр мэт галдан шатааж, илд мэт нэвт сүлбэнэ...." - С. S. Lewis

"Түн эмгэнэл, бодлогошрол, баатарлаг зориг, итгэл найдварын цогц болсон, далд нууцлаг ертөнц рүү даллан дуудагч шидэт ном..." - Toronto Globe and Mail

"Толкейний энэхүү гурвалсан баатарлаг тууль нь эцэс төгсгөлгүй эрлийн сүүлчийнх нь, сайн муугийн хоорондох мөнхийн тэмцэл, ертөнцийг захирах хүчний төгсгөлгүй он дарааллын бичиг юм..." - Kansas Sity Star

"Аливаа адал явдалт түүх ыь эн тэргүүнд сэтгэл хөдөлгөсен эрс хурц үйл явдлууд байдаг. Энэ тухайд Толкейний уран сэтгэмж хэмжээ хязгааргүй юм..." - W. Н. Auden

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хүүхдийн шилмэл 108 зохиол, Адал явдалт