Римус өвөөгийн үлгэрүүд

Харрис. Ж (Зохиолч), Оюунчимэг. Д (Орчуулсан)
Римус өвөөгийн үлгэрүүд

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2014010302
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 976-999294709-8
Нүүрний тоо: 152
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.4 x 14.6 x 1.5
Хүргэлтийн жин: 290 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Америкийн зохиолч Ж. Харрис ердөө ганцхан ном бичээд нэр алдар нь дэлхий даяар түгсэн гэдэг. Мэдээж тэр ганц ном нь “Римус өвөөгийн үлгэрүүд”.

Хүүхэд байхад нь амьтдын тухай үлгэр ярьж өгдөг байсан Тирель гэгч өвгөн негрийн тухай зохиолч олонтаа дурссан байдаг. Тэр бол Римус өвөөгийн бодит дүр ажээ. Африкийн ард түмний оюун сэтгэлгээний устаж мөхсөн олон гайхамшигт өвийн зарим хэсэг Римус өвөөгийн үлгэрээр дамжин бидэнд уламжпагдсан байж болох юм.

Амьтдын түүхийг хүнчлэн өгүүлсэн энэ зохиол дэлхийн бүхий л орны хүүхэд багачуудад таалагдаж, ялангуяа сургуулийн өмнөх насандаа Туулай хүү, Үнэг ах, Баавгай ах, Чоно ах нартай дотно танилцдаг болсоор олон арван жил өнгөрчээ. Хурц өрнөлтэй үйл явдал нь багачуудын сонирхлыг эрхгүй татдаг байна. Эдгээр үлгэрүүд нь яг л хүзүүндээ алчуур зүүж, навчин тамхи зуусан ковбой нар шиг донж маяг төгөлдөр билээ.

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: