Нойрмог хөндийн домог

Ирвинг. В (Зохиолч), Даваажав. Ц (Орчуулсан)
Нойрмог хөндийн домог

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2014010307
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 976-999294784-5
Нүүрний тоо: 248
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.4 x 14.6 x 2.1
Хүргэлтийн жин: 400 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 7,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Энэхүү номд орсон “Нойрмог хөндийн домог”, “Хөөрхий Рип Ван Винкль” хэмээх хоёр богино туурь нь Вашингтон Ирвингийн хамгийн шилдэг бүтээлүүдэд тооцогддог.

Америкийн зохиолч, түүхч, улс төрийн зүтгэлтэн Вашингтон Ирвинг нь (1783 - 1859) Нью-Йорк хотноо төржээ. Эцэг нь Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтонтой уулзсандаа бэлгэшээж отгон хүүдээ Вашингтон хэмээх нэр өгсөн төдийгүй Жорж Вашингтон бяцхан хүү Вашингтон Ирвингийг адислаж өгчээ. Зохиолч маань хожим “Жорж Вашингтоны амьдрал” хэмээх нэн сонирхолтой намтар бүтээлдээ энэ талаар дурдсан нь бий.

Вашингтон Ирвингийн бага нас номон далай дунд өнгөрчээ. Тэрбээр “Робинзон Крузо”, “Синдбад далайчин” болон алдартай аялал, нээлтийн тухай номуудыг илүү шимтэн уншдаг байжээ. Тэрбээр уран бүтээлээ сонины сэтгүүлчээс эхэлж, олон арван шилдэг туурь, богино өгүүллэг бичихийн зэрэгцээ түүх судалж, алдартай хүмүүсийн намтар бичсэн нь маш амжилттай болсон байна. Түүнийг америкийн богино өгүүллэгийн эцэг хэмээдэг.

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: