Дэлхийн яруу найргийн дээж гурван зуун шүлэгт

Мэнд-Ооёо. Г
Дэлхийн яруу найргийн дээж гурван зуун шүлэгт

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Соёл Яруу Найргийн Академи Соёл Яруу Найргийн Академи
Захиалгын код: MB2014010703
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99973-2-051-3
Нүүрний тоо: 312
Формат: Хатуу хавтастай
Хэмжээ/см/: 24.5 x 17.5 x 3.5
Хүргэлтийн жин: 900 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 24,500₮
Цаашид сонирхох
Хавтас

Тоо ширхэг:  

Хүмүүн төрөлхтөний түүхийн бүх цаг үеийн яруу найргаас дээжилэн уншигч таны билиг оюуны мандалд өргөн барьж байна. Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтнйн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 118 зохиогчийн 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцлов.

“гурван зуун шүлэгт” хэмээх энэхүү цоморлигт өрнө дорнын яруу найраг эн тэнцүү орсноороо өмнөх антологиудаас ялгаатай бөгөөд монголчуудын яруу найргийн орчуулгын 300 орчим жилийн түүхийн тойрог доторх бүтээлүүд сонгогдсоноороо онцлог юм.

Англи, орос, хятад, түвэд, хинди, герман, испани, франц. япон. түрк, унгар, казак, полын, нидерланд, македони хэлнүүдээс орчуулсан 60 гаруй орчуулагчийн шилдэг бүтээлийг хамарсаны зэрэгцээ монголын яруу найргийн бүх цаг үеийн гарамгай төлөөлөгчдийн бүтээлүүдийг анх удаа дэлхийн яруу найргийн суутнуудын зиндаанд сэнтий зэрэгцүүлэн гаргаж байна.

Цаг цагт хувьсан өөрчлөгдөх хүсэл таашаалын өнгөцхөн үнэлэмжийг гэтлэн, дээд төгөлдөр утга уянга, гоо сайхан. зөн билиг, мэргэн ухаан, уран санаа, ухаарал, сэрэл мэдрэмж. гүн сэтгэлгээ, сэтгэлийн эрчим, хэл соёлын үнэт чанар. үл ухаарахуйн чинадад нэвтрэх яруу найргийн зүй тогтдын үүднээс хэзээ ч хуучиршгүй мөнхийн шүлгүүдийг сонгосонд уг номын үнэт чанар оршино.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Түүвэр, Хатуу хавтастай