Бизнесийн гэрээний үлгэрчилсэн загвар

Золбоо. Г (Эмхэтгэсэн)
Бизнесийн гэрээний үлгэрчилсэн загвар

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: МҮХАҮТ МҮХАҮТ
Захиалгын код: MB2014011404
Хэвлэгдсэн он: 2013
Нүүрний тоо: 166
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 28.0 x 20.5 x 1.0
Хүргэлтийн жин: 400 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, арбитрын ажиллагааны талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулах, давтан сургаж мэргэшүүлэх, дотоод гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулах, гадаад улс оронд төлөөлөх зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулж байгаа цорын ганц арбитр билээ.

Зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой иргэд, бизнес эрхлэгчид хууль зүйн мэдлэг дутуугаас алдаа, эндэгдэл гаргах нь элбэг байдаг. Өнөөдөр манай улсад иргэний эрх зүйн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага бүр хоорондоо бизнесийн холбоотой олон төрлийн гэрээ, хэлцэл байгуулах зайлшгүй шаардлага өдөр тутам гардаг бөгөөд гэрээ бол иргэний эрх зүйн харилцааг үүсгэх гол үндэслэл болдог.

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны хүрээ жил ирэх тутам өсөж байгааг харгалзан бизнес эрхлэгчдийн ажлын хэрэгцээнд бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс «Бизнесийн Гэрээний Үлгэрчилсэн Загвар» номыг бэлтгэн гаргаж байна.

Тус номыг хууль зүйн зөвлөх, өмгөөлөгч, оюутан, төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан, бизнес эрхлэгчдэд зориулсан бөгөөд тэдний хэрэгцээ шаардлага, өсөн нэмэгдэж байгаа эрх зүйн мэдлэгийн эрэлтийг хангаж, ажлыг нь зохих хэмжээгээр хөнгөвчилнө гэж найдаж байна.

Уг номонд бизнес эрхлэгчдэд нэн тэргүүнд хэрэгцээтэй, байнга ашиглагддаг нийтлэг төрлийн гэрээнүүдийг Монгол Улсын Иргэний Хуулийн үзэл баримтлал, зарчим, агуулгын хүрээнд боловсруулан оруулсан болно. Бизнес эрхлэгч та эдгээр гэрээний загвар нь үлгэрчилсэн загвар учраас холбогдох хуульд, өөрсдийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн төсөөтэй хэрэглэх, баяжуулах, өөрчлөх зэргээр ашиглах боломжтой юм.

Бизнес эрхлэгчид та бүхэн номын талаар өөрсдийн мэргэн оюундаа шүүн тунгаасан үнэтэй санал хүсэлт,шүүмжлэл,мэдээлэл зөвлөгөө болон үйлчилгээ авахтай холбогдсон бусад асуудлаар бидэнд МҮХАҮТанхимын дэргэдэх МОУҮАрбитрын хаягаар илгээвэл бид талархан хүлээн авч, өөрсдийн дараа дараагийн ажилд анхааран хэрэгжүүлэх болно.

Тус номонд орсон загвар гэрээнүүд

1. Худалдах, худалдан авах гэрээ / Англи, Орос, Хятад /

2. Ажлын байр түрээслэх гэрээ

3. Агентийн гэрээ

4. Агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ

5. Ажил гүйцэтгэх гэрээ

6. Ачаа тээвэрлэлтийн гэрээ

7. Барьцаат зээлийн гэрээ

8. Барилгад засвар хийх гэрээ

9. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ

10. Бизнесийн мэдээллийн нууцыг хадгалах гэрээ

11. Бэлтгэн нийлүүлэх гэрээ

12. Бэлэглэлийн гэрээ

13. Гадаадаас тоног төхөөрөмж худалдан авах гэрээ

14. Даатгалын гэрээ

15. Дистрибьюторын гэрээ

16. Зээлийн гэрээ

17. Компанийн эрх шилжүүлэх гэрээ

18. Оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан

19. Санхүүгийн түрээсийн гэрээ

20. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ

21. Үйлчилгээ үзүүлэх гэрээ

22. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ

23. Франчайзингийн гэрээ

24. Хамтран ажиллах гэрээ

25. Хамтарсан компани байгуулах гэрээ

26. Хөлсөөр ажиллах гэрээ

27. Хөрөнгө оруулалтын гэрээ

28. Хөдөлмөрийн гэрээ

29. Худалдааны байранд талбай түрээслэх гэрээ

30. Хувьцаа, үнэт цаас худалдах, худалдан авах гэрээ

31. Эвлэрлийн гэрээ

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бизнес, Гэрээ, Өөрөө сурах бичиг