Үйлчилгээний соёл

Борхүүхэн. Ж, Сэлэнгэ. М
Үйлчилгээний соёл

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: МҮХАҮТ МҮХАҮТ
Захиалгын код: MB2014011408
Хэвлэгдсэн он: 208
Нүүрний тоо: 108
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 0.5
Хүргэлтийн жин: 150 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 3,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас өөрийн гишүүн байгууллагууд, нийт бизнес эрхлэгчид, гадаад худалдаа эрхлэгчдэд болон өргөн олон уншигчдад зориулан энэхүү ээлжит цувралаа өргөн барьж байна.

Үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны амжилт нь үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг хэрхэн зөв тодорхойлж, чадахаас ихээхэн хамааралтай. Иймээс хэрэглэгчийнхээ хэрэгцээ, сонирхол, эрхэмлэл, үйлчилгээнээс хүлээж буй ашиг хонжоо, хангагдаагүй хэрэгцээ, шинэ үйлчилгээнд хандах хандлага зэргийг судлах нь чухал юм. Зөвхөн энэ тохиолдолд тухайн үйлчилгээний байгууллага өрсөлдөх чадвартай байж, үйл ажиллагаагаа байнга боловсронгуй болгох боломж бүрдэнэ.

Судалгаанаас үзэхэд дэлхийн худалдаанд үйлчилгээний худалдааны эзлэх хувийн жин жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Зах зээлийн харилцаанд шилжин орсон цагаас хойш Монгол оронд ч гэсэн үйлчилгээний салбар түлхүү хөгжиж байгаа билээ. Үйлчилгээний салбарын өрсөлдөөнтэй энэ цаг үед өөрийн байгууллагын үйл ажиллагааг улам бүр сайжруулах, байнгын хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх, байгууллагынхаа нүүр царай, нэрийн хуудас болсон үйлчилгэзний ажилтнуудын үйлчлүүлэгчтэй харилцах харилцааг сайжруулах, үйлчилгээний соёлын түвшинг дээшлүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Та бүхний энэхүү эрэлт хэрэгцээг хангахад бидний толилуулж буй "Үйлчилгээний соёл“ хэмээх гарын авлага зохих хувь нэмрээ оруулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах ширээний ном тань болно гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бизнес