Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалууд

Жанчив. Ё (Зохиогч)
Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалууд

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: МУИС Түрэг судлалын тэнхим МУИС Түрэг судлалын тэнхим
Захиалгын код: MB2014011801
Хэвлэл: Засварласан 2 дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2006
ISBN: 99929-0-418-6
Нүүрний тоо: 242
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 29.5 x 21.0 x 1.5
Хүргэлтийн жин: 750 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 25,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

1224/1225 оны “Чингисийн чулууны бичиг”-ээс эхлэн XVI зууны төгсгөл үе хүртэлх уйгуржин монгол үсгээр бичигдсэн дурсгалуудыг монголч эрдэмтэд сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгал хэмээн нэрлэдэг билээ.

Энэ үеийн дурсгалууд нь эртний болон дундад үеийн монгол хэлний үнэ цэнэтэй баримт хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ тухайн үеийн монголын соёл, утга зохиол, түүх, угсаатны зүй, гадаад харилцаа зэрэг олон салбарыг хамарсан чухал гэрч баримт юм.

Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалыг судалж туурвисан гадаадын эрдэмтдийн бүтээл орос, англи, герман, франц, хятад, япон зэрэг олон хэлээр хэдэн зуугаараа хэвлэгдэн гарсан билээ. Харин уул дурсгалын ихэнхи нь харь оркоос олдсон, мөн гадны судлаачдын ном зохиол олдоц муутай байдаг зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас манай эрдэмтдийн судалгааны бүтээл харьцангуй цөөн гарчээ.

Бид энэхүү номдоо сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгал хэмээх ойлголтыг товч тайлбарлаж уул дурсгалуудыг задлан шинжилсэн гадаад дотоодын эрдэмтдийн бүтээлийн тоймыг авч үзлээ.

Ингээд “Чингисийн чулууны бичиг”-ээс XVI зууны төгсгөл үе хүртэлх үеийн нийт 210 дурсгалын бүртгэлийг оруулав. Ийн бүртгэл жагсаал г үйлдэхдээ дурсгал нэг бүрийг товч тодорхойлж тухайн дурсгалын судлалаар гарсан эрдэмтдийн бүтээлийн ном зүйг дор дор нь хавсаргасан болно.

Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалыг судлах үлгэр болгон Ил хаан Аргунаас Францын IV Гоо Филипп ванд илгээсэн 1289 оны захидлыг латинаар галиглаж, шинэ үсгээр хөрвүүлэн, зарим үг хэллэгийг нь товч тайлбарлалаа.

Номын төгсгөлд судалгааны бүтээлийн “Ерөнхий номзүй”-г кирилл үсэг, монгол бичиг, латин үсэг, хятад, япон хэлээр хэмээн ангилан жагсаав.

Цаашид нягглан судлах хүмүүст тус дэм болохын үүднээс гол гол дурсгалын эхийн гэрэл зургийг хавсаргасан болно.

Жич, Бид номоо энэ чиглэлээр бүтээл туурвиж буй академич Д.Төмөртогоод үзүүлэхэд хэвлэн гаргахыг зөвлөж урам хайрлав. Д.Төмөртогоо багшийн Тайваньд хэвлэгдэж буй ном сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалуудын латин галиг, үгийн хэлхээ орж байгаа тул бид бүтээлдээ эхийн галиг хийхийг зорьсонгүй, зөвхөн судалгааны номзүй, эхийн гэрэл зураг нийтлүүлэхээр шийдсэн билээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Монгол судлал