33 хориотой ном

Оюунчимэг. Б (Орчуулж эмхэтгэсэн)
33 хориотой ном

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Инжинаш хэвлэлийн газар Инжинаш хэвлэлийн газар
Захиалгын код: MB2014012101
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2014
ISBN: 978-99973-40-26-9
Формат: Зөөлөн хавтас
File Size: 268
Хэмжээ/см/: 210.0 x 140.0 x 1.5
Хүргэлтийн жин: 300 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 20,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

“Адам, тэр зүгээр л энгийн хүн байсан - үүнд л хамаг утга учир оршиж байна. Тэр зөвхөн алимнаас болж алимыг идэхийг хүсээгүй, алим идэх хориотой байсан учраас л идэхийг хүссэн. Алдаа нь гэвэл могойг хориогүйд байгаа, хэрэв хориотой байсан бол тэр могойг идчих л байсан”. - Марк Твен

“ХОРИОТОЙ” зүйлд тэмүүлэх нь гэм биш, зан. Гэхдээ “хориотой ном”-нд учир бий. Түүний санаа хэн нэгний ашиг сонирхолд нийцээгүй тул тэрхүү үзэл санаа, дуу хоолойг боож хаах гэж хориглосон нь гарцаагүй. Зарим тохиолдолд ийнхүү хориглосон нь тухайн бүтээлийг улам ч алдаршуулсан нь бий.

Тодорхой нийгэм, цаг үед зохиол бүтээлийг янз бүрийн шалтгаанаар дэлхийн өнцөг булан бүрт хориглож, заримдаа бүр шатаан устгасан гашуун түүх олон. Ном ч гэсэн өөрийн түүхтэй. Зохиогч нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч ном амьдарсаар л байна. Улс төр, шашин шүтлэг, садар самуун агуулга, зүй бус хэллэг агуулсан гээд номыг хорьж, “цензурдэх” шалтгаан түм бум. Тэр бүх саад бэрхшээл, хорио цээрийг даван, хэзээ ч үнэ цэнээ алдаагүй зохиол бүтээлүүдийг толилуулъя.

Энэхүү “33 Хориотой ном”-д хориглож, шатааж байсан алдартай зохиол бүтээлүүдээс 33 номыг түүвэрлэн уншигч та бүхэнтэй хуваалцаж, мэдлэг оюуны далайд тань дусал нэмэх гэсэн бөлгөө. Улс төр, шашин шүтлэгт нийцэхгүй, садар самуун агуулга, зүй бус хэллэгтэй хэмээн тодорхой цаг үед хориглож, мөн зарим тохиолдолд шатаан устгаж байсан алдартай бүтээлүүдээс 33 номыг түүвэрлэн тэдгээрийн агуулга болон бусад мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Нобелийн шагналт Оросын алдарт зохиолч Александр Солженицыний Зөвлөлтийн их хэлмэгдүүлэлт, хорих лагерийн тухай "Гулаг олтриг", "Иван Денисовичийн амьдралын нэг өдөр", Жорж Орвеллийн коммунизмын үзэл санааг элэглэсэн "Амьтны ферм" зохиолоос та коммунист дэглэмийн "хөшигний цаадах" нууцуудыг олж харах бол, Африк гаралтай анхны Пулицерийн шагналт зохиолч Элис Уокерийн "Нил ягаан өнгө", Нобелийн шагналт зохиолч Жон Стейнбекийн "Уур хилэнгийн үр жимс", таалал төгссөнийх нь дараа л алдар нь түгсэн Фрэнсис Скотт Фитжеральдын "Аугаа Гэтсби", Жеорм Д. Сэлинжерийн "Хөх тариан талбай дунд" бүтээлүүд бол тухайн үеийн Америкийн нийгмийн бодит дүр зураглал юм.

Алдартай, сонгодог хийгээд бестселлер уран зохиолын сор бүтээлүүдийг ийнхүү нэг номонд багтаан эмхтгэсэн "33 хориотой ном"-ыг сонирхон уншаарай. “Унших эрх” хүн бүхэнд бий гэж итгэнэм.

 


Хориотой 33 ном.

  • Амьтны ферм (Жорж Орвелл)
  • Америк солиотон (Брег Истон Эллис)
  • Алис гайхамшгийн оронд (Льюис Кэролл)
  • Гайхалтай шинэ ертөнц (Олдос Хаксли)
  • Жамаараа яваа ертөнц (Вольтер)
  • Кантерберийн домгууд (Жоеффрэй Чаусер)
  • Урхи - 22 (Жозеф Хеллэр)
  • Хөх тариан талбай дунд (Жером Д.Сэлинжер)
  • Нил ягаан өнгө (Элис Уокер)
  • Да Винчийн код (Дэн Браун)
  • Декамерон (Жовани Боккачо)
  • Аннэ Франкын өдрийн тэмдэглэл (Аннэ Франк)
  • Живаго эмч (Борис Пастернак)
  • Фаренгейт 451 (Рэй Брэдбери)
  • Франкенштейн (Мэри Шелли)
  • Уур хилэнгийн үр жимс (Жон Стейнбек)
  • Аугаа Гэтсби (Фрэнсис Скотт Фитжеральд)
  • Гулаг олтриг (Александр Солженицын)
  • Улиан (Аплен Гинзберг)
  • Ширэнгэн ой (Эптон Синклер)
  • Хатагтай Чаттерлейгийн амраг (Д.Х.Лауренс)
  • Лолита (Владимир Набоков)
  • Лисистрата (Аристофан)
  • Бовари хатагтай (Гюстав Флобер)
  • Мастер, Маргарита хоёр (Михайл Булгаков)
  • Хувирал (Франц Кафка)
  • 1984 (Жорж Орвелл)
  • Иван Денисовичийн амьдралын нэг өдөр (Солженицын)
  • Сатаны шүлгүүд (Салман Рушди)
  • Мэлхийн зам (Хенри Миллер)
  • Дууч шувууг намнах нь (Харпер Ли)
  • Үлисс (Жеймс Жойс)
  • Том авгын овоохой (Харриет Бичер-Стоу)

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: