Алтан овоо

Мэнд-Ооёо. Г
Алтан овоо

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014012404
Хэвлэл: Баяжуулж хичээнгүйлсэн IV хэвлэл
Хэвлэгдсэн он: 2010
ISBN: 978-99929-1-854-3
Нүүрний тоо: 256
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.5 x 17.5 x 2.0
Хүргэлтийн жин: 480 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

"Алтан-Овоо” номын анхны хуудсыг нээхэд Чойжи-Одсэр бандида тэрргүүтний үе үеийн бичгийн мэргэд яруу найргийн Эгшигт охин тэнгэр Янжинлхамд өргөл болгодог эрихэн ёсоор тахилын шүлгээр эхлүүлсэн нь номыг хөтлөх алсын харгуйг нь гэрэлтүүлсэн болов уу гэлтэй санагдана. Номд өгүүлснийг нягтлан үзвээс нээрээ л, сумын төвөөс аймгийн төв, аймгийн төвөөс улсын нийслэл Улаанбаатар хүрч тэндээс тив дэлхийн улс гүрэн бүхэн тийш бид замнаж байдаг билээ.

Үнэхээр, яруу найрагч маань балчирхан бага насандаа дэрстэй хоолойн дэргэдүүр өнгөрөх Замын худгийн замаар замнасаэар зам ч хөтөлж, заяа ч түшиж баг, сум, аймаг, улсынхаа хилийг алхаж, улмаар дэлхийн дэвжээнээс үгийн урлагийн үйлс бүтээгчдэд ховорхон хайрладаг Алтан титмийн алдрыг хүртсэн нь түүний агуу их хичээнгүйн билиг чанар дээр нь Алтан-Овоогоо хэдэн үеийн турш сүслэн дээдлэж ирсэн аав, дээдсийнх нь ариун ерөөлийн хаялага бас түшсэн буй заа хэмээн бодогдоно.

Эрхэм уншигч Тантай дөрөвдэх удаагаа золгож буй Алтан титэмт ируу пайрагч Г.Мэнд-Ооёогийн Алтан-Овоондоо тахил болгон өргөсөн эл бүтээл нь зохиомж, бүтцийн хувьд тун өвөрмөц яруу найраг, мөсөр үгсийг (хүүрнэл) өлзий утас мэт сүлэлдүүлэн дарьганга дархны хээнцэр ганган ур хийцийг санагдуулам үгийн урлагийн “давхар дагнаасаар” чимэглэн бичсэн нь туурвилзүйн хувьд даруухан хэлэхэд шинийг эрэлхийлсэн их л содон сонин бүтээл болсон байна.

Эл бүтээл зөвхөн урлаг, уран сайхны хувьд төдийгүй эрдэм шинжилгээний үнэ цэнтэй ховор сонин мэдээг чамгүй багтаасныг нь судлаач хүний хувьд миний бие чимээгүй өнгөрч боломгүй санагдана. Энэ тухай ганц баримтыг дурдваас аман зохиолын асар эртний хэлбэр болох домог-үлгэрийн олон өгүүлэмжийг шигтгэн бичсэний дотор од эрхэсийн домог үлгэрт хамаарах Хөхдэй мэргэн анчны нэлээд төгөлдөр маягийн шинэ хувилбарыг гаргаж тавьсан нь монголд нэн ховордсон домог-туулийн ул мөрийг нэхэн судлахад үнэтэй хэрэглэгдэхүүн болохоор санагдана. Энэ бол чухам бага чулуугаар их чулууг хөдөлгөж болохын бодот нэгэн жишээ мөн буюу.

Номын ариун цагаан буян дэлгэрэх болтугай. Академич: Д. Цэрэнсодном


“Алтан -Овоо” нь цаг хугацааны уртрагийг даган урсдаг, гэвч энэ нь түүхчлэл биш. “Алтан -Овоо” нь монголын соёлыг өвч өгүүлнэ, гэхдээ энэ нь түүнд нэвтрэх хөтөч ном биш. Харин энэ нь зүүд, зөн билэг, ид шидийн ертөнцийг ойлгон нэвтрэх хувь хүний дотоод мэдрэмж, хэлний гүн хүч чадал, нүүдэлчин ардын уран элгэмсэг чанар, тэдний зовлон зүдгүүр, баяр баясгаланг дэлгэн үзүүлсэн туурвил юм. САЙМОН ВЭККХАМ СМИТ /Английн орчуулагч, судлаач/

Г.Мэнд-Ооёо, “Хорвоогийн юм бүхний учир шалтгаан нэгэн утсаар сүвлэгдсэн мэт санагддаг!” гэснийг баримтлан “Алтан -Овоо” ном бүхэлдээ ширэгдсэн “учир шалтгааны утас”-ыг хайж хөөхдөө “Тэр утас бол эх нутгаа хайрладаг сэтгэлийн нь эрчим, шид хүч байжээ!” гэдгийг оллоо. Д.УРИАНХАЙ /Утга зохиолын доктор/

....Г.Мэнд-Ооёо бээр яруу найраг болоод бусад нийтлэлүүддээ олныг нуршин улиглахыг чанд тэвчин гагцхүү хүн зонын оюун сэтгэхүйд гэрэл гэгээ авчрах тэр л нарийн шижмийг барьж авахыг хичээдгээрээ онцгой. “Алтан Овоо” бол эх нутгийн дуулал мөн. Пантейст ариун сургаалыг номлосон өөр хүчтэй бүтээлийг би үл мэднэ” С.ЭРДЭНЭ (Монгол Улсын Ардын Уран Зохиолч)

.... “Алтан Овоо” хэмээх энэ судар бүхэлдээ гүйлгэн харчих төдий ном бус бодож судалж үзмээр, бас ч уншигчийн мэргэжил чадал сорихоор буурьтай бүтээл болжээ гэж үзэг нэгт залуу нохөртөө баярланам. Т.ОЧИРХҮҮ (Яруунайрагч)

“Алтан -Овоо” бол жинхэнэ нүүдэлчний сэтгэлийн байгалийн тув тунгалаг дуулал бөгөөд нүргээн шуугиант цаг үед төвлөрөн хотожсон нийгмийн иргэншил дунд бохирдон живж буй хүн төрөлхтний болон монгол хүний язгуур чанар, оюуны дархлалыг цэвэр ариунаар нь хадгалахын төлөөх эмзэглэлийг мэдэрсэн яруу сайхны увдислаг бүтээл болно. Я. БААТАР (Утга зохиол судлаач, Яруу найрагч, доктор Рк. О)

“Алтан Овоо” номын үгс эх орноо гэсэн үнэн сэтгэл, зүрхний хайрыг уншсан болгонд мэдрүүлэх нь гайхалтай. ИМРЭ П. ЦОЛДОС (Унгар-Тайванийяруу найрагч, доктор, профессор)

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: