Дариганга ардын аман зохиол

Ловор. Г, Мэнд-Ооёо. Г
Дариганга ардын аман зохиол

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Соёл Яруу Найргийн Академи Соёл Яруу Найргийн Академи
Захиалгын код: MB2014012405
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 99929-1-432-7
Нүүрний тоо: 300
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.5 x 17.5 x 2.0
Хүргэлтийн жин: 580 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Өнгөрсөн зууны эхээр нэрт эрдэмтэн Жамсраны Цэвээн абугай бичихдээ "Дарьгангад түмэн зүйлийн сонирхмоор юм байх тул төгс шинжилгээ гаргавал зохино" хэмээжээ. Мөн зууны төгсгөл үед миний зохион байгуулсан "Даригангын сувдан сондор" соёл, эрдэм шинжилгээний аялалд оролцсон Оросын эрдэмтэн Л.Г.Скородумова "Дариганга бол Монголын зүрхэн тольт" хэмээн дуу алдан бичсэн билээ. Ялангуяа сүүлийн арав гаруй жил Дариганга нутаг түүх, археологи, угсаатны зүй, ардын билиг зүй, соёл судлалын анхаарлын төвд тод томруун орж ирсэн гэж үзэж болно. Ардын аман зохиолын тухайд гэвэл, 1955 онд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрдэмтэн А.Лувсандэндэв нарын хүмүүс нутгийн аялгуу, ардын аман зохиол судлах шинжилгээний анги Даригангаар аялж нилээд зүйл цуглуулсан байна. мөн 1978 онд хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Х.Лувсанвандан, Ж.Энэбиш нарын зэрэг мэргэд мөн Даригангаар аялж үлэмж зүйл цуглуулжээ.

Ардын билиг зүйч, миний багш Ш.Содномдаш нутаг усандаа олон жил багшилж суухдаа Дариганга ардын дуу, оньсого, үлгэр домог нилээдийг цуглуулж "Дариганга нутгийн домог" /1993/ хэмээх ном бэлтгэснийг нь хэвлүүлж билээ. Түүний цуглуулгын өв санг цаашид нийтийн хүртээл болгож, судалгааны эргэлтэнд оруулах ёстой хэмээн бодном. Дуучин Ш.Чимэдцэеэ Дариганга ардын дуу олон жил цуглуулсанаа эмхэтгэж "Жаахан шарга" /1995/ нэртэй ном хэвлүүлсэн байна. Манай нэрт эрдэмтэн О.Сүхбаатар гуай "Монгол уул усны домог" хэмээх дорвитой бүтээлдээ Дариганга нутгийн уул усны олон сайхан домгийг олж багтаажээ. Саяхан академич А.Лувсандэндэв гуайн Дариганга аман зохиол, нутгийн аялгууны цуглуулгын сан хөмрөгийг эмхэтгэж "Дариганга" /2007/ нэртэй сайхан ном хэл зохиолын хүрээлэнгээс хэвлүүлжээ. Ийнхүү Дариганга ардын оюун билгийн сан хөмрөг улам арвижин цогцолсоор байна.

"Дариганга ардын аман зохиол" хэмээх энэхүү номдоо бид өөрсдийн олон арван жил цээжиндээ тогтоосон болон, тэмдэглэн бичиглэсэн цуглуулгандаа дулдуйдан урьд өмнө тэр бүрий тархан дэлгэрч байгаагүй, ховор живэр болж, элэрэн бүдгэрч буй аман зохиолын дээжээс сорчлон багтаахыг хичээвэй. Урьд өмнө ном бүтээлд гарч байсан аман зохиолыг өөрсдийн цуглуулгад буй хувилбартай харьцуулан үзэж шилж сонгосон болно.

Монгол ардын аман билгийн их далайгаас сувд тана шүүрдэн цогцлоогч манай нэрт эрдэмтэн, зохиолч, Дарьганга нутгийн унаган хүү Галсанбалдангийн Ловор ахын давамгай хичээл зүтгэл энэхүү номыг бүтээхэд түлхүү орсныг тэмдэглэхийн ялдамд намайг уриалан зоригжуулж, сайн үйлсийн замд дөрөө харшсан хувь зохиолдоо баярлаж байна.

Сурвалж бичиг ном зохиолд Дарьганга, Дариганга хэмээн хоёр янзаар бичиж тэмдэглэсээр иржээ. Энэ удаа бид хуучин судалгааны бүтээл тэмдэглэлд Дариганга хэмээн түлхүү бичсэнийг баримталсан болой. Бидний энэхүү бүтээл Даригангын төдийгүй Монголын ардын аман зохиолын судлалын их далайд цутгах нэгэн тунгалаг булаг болох буюу хэмээн зориглон өчвэй.

Ард түмний эрдэм ухааны далай их сан хөмрөг цаг ямагт яндашгүй ундарч байх болтугай. Дэлхийн Урлаг Соёлын Академийн Утга зохиолын доктор Г.МЭНД-ООЕО

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Аман зохиол