Фермер таны зоорь

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Фермер таны зоорь

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014021702
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-9-393-1
Нүүрний тоо: 112
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 0.0 x 0.0 x 0.0
Хүргэлтийн жин: 150 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Энэ ном нь “Фермерийн аж ахуй” номын 6 дахь цуврал ном бөгөөд цаашид ч фермер хүний мэдэж байвал зохих фермерийн аж ахуйд зайлшгүй байх ёстой зүйлсээр хэд хэдэн цуврал үргэлжпэн бичигдэх болно. Гэхдээ эдгээр нь дан ганц фермерүүдэд биш ямар нэг аж ахуй эрхэлдэггүй ч гэсэн хувийн хашаа байшинд амьдарч байгаа хэн бүхий өдөр тутмын амьдралд байнга хэрэг болох зүйлсүүд байгаа гэдгийг онцлож хэлмээр байна.

Манай улсад зах зээлийн харилцаа хөгжиж эхэлсэнээс хойш хүн бүр өөр өөрийн сонирхлоор, өөр өөрийн чаддаг мэддэг юмаа хийж амьдрах гэж оролдож байгаа боловч хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ болсон хоол хүнсний үйлдвэрлэл түүнийг дагалдан зайлшгүй байх ёстой барилга байгууламжууд нь суурин амьдралаар олон зуун жил амьдарч сурсан хүмүүсийг бодвол манай нөхцөлд харьцангуй шинэ гэж хэлмээр, тэдгээр зүйлсийн талаар мэдлэг дадлага хомс байгаа нь ажиглагддаг учраас энэ сэдвээр ойлгомж муутай байгаа зарим зүйлийг тодруулах зорилгоор энэ номыг бичиж байгаа билээ.

Хүн төрөлхтөн зоорийн барилга байгууламжийг маш олон зориулалтаар төрөл бүрийн хэмжээ хэлбэртэй барьж байгуулан ашгилаж байсан, ашгиласаар ч байна. Энд сонирхуулж хэлэхэд зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, архи дарс хадгалах зорилгоор биш, хүн амьдрах, төрөл бүрийн цэрэг техникийн зориулалтаар, шинжпэх ухааны туршилт судалгаа явуулах, тэр бүү хэл шорон гяндангийн зориулалтаар төрөл бүрийн хэмжээтэй зоорь барьж ашиглаж байжээ.

Энэ байдлаас харахад зоорь барих практик ажлын дадлага, туршлага мэдлэг нэлээд өндөр түвшинд хүртэл хуримтлагдсан байгаа гэсэн үг. Гэтэл энэ мэдээлэл хаана байна вэ. Манайханы хашаа байшинд амьдарч байгаа айл бүр одоо хүртэл зоорь барьж амьдралдаа ашиглаагүй байна шүү дээ.

Энэ байдал нь миний бодлоор доорхи хэд хэдэн шалтгаануудаас болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

1 .Монгол улсын туулж өнгөрүүлсэн түүхээс харахад бараг 20-р зууны эхэн үе хүртэл нүүж бууж явсаар суурин амьдрал олигтой бий болоогүй тул одоогийн бидний ойлгож байгаа суурин зоорь барьж төвхнөх ч шаардлага байсангүй барьлаа ч түүндээ юу хийх билээ дээ. Харин амьдралынхаа хэв шинжид тохирсон зоорийг барьж байгуулан хэрэглэж байсан тухай доор зургаар харуулан тайлбарлах болно.

2. Монгол хүний хүнсний хэрэгцээний нэр төрөл 1970-аад оны эхэн хүртэл тун цөөхөн бараг л мах гурил хоёр байсан гэж хэлэхэд хилсдэхгүй тул тэдгээрийгээ Монголчууд яаж ийгээд л хадгалаад идчихдэг аргатай байсан нь одоо хүртэл байна. Тэгээд ч хөдөөнийхөн нь дулааны улиралд мах бараг идэхгүй, өвөл нь махаа борцлоод зун нь хэрэглэчих учир илүү дутуу юмны хэрэг байсангүй.

3. Ялангуяа шинээр бий болсон хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээний нэр төрөл олширч төрөл бүрийн ногоо, гахай, тахианы мах идэх болоод ирсэн 1960-аад оны сүүлч,1970-аад оны эхэн үеэс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хуулиараа хөргөлтийн системтэй системгүй халуун хүйтэн янз бүрийн том том зоориуд бариад хангачихсан учир айл бүр өдөр тутам дэлгүүрээс шинэ хүнс авч хэрэглэх боломжтой байсан тул угаасаа зоорь мэдэхгүй түүн дээрээ зооринд хадгалах юмгүй хүмүүс юу барих вэ дээ.

4. Энэ байдал үргэлжилсээр 1990-ээд оны зах зээлийн харилцаатай золгосон бөгөөд бараг 2000 он хүртэл энэ нийгэмдээ дасах,амьдрах учир ухаанаа олох гэж дээр дооргүй мунгинасаар байгаад өнөөдрийг хүрсэн тул юун зоорь моорь.

5. Манай хойд хөршийн нэг сайхан зүйр үг байдгийг хүн бүр тэр тусмаа манай одоогийн дээдчүүл ярих их дуртай мөртлөө учрыг нь ойлгоогүй ч юмуу сүүлийн 20-д жил ярьж л байна үр дүн нь алгаа, энэ байдлаар бол хоосон яриа үргэлжилсээр л байх янзтай. Энэ үг нь “Хүнийг загас барьж тэжээхийн оронд түүнд загас барих аргыг нь зааж өгөө’’ гэж хэлдэг.

Ер нь ард түмнээ суурин амьдралд амьдрах арга ухаанд сургах нь хэний үүрэг юм бэ? Хүн эхээс төрөхдөө бүх зүйлийг мэдэж сурсан төрдөггүй харин амьдралын явцад сургууль соёлоор явж хүнээр заалгаж, хүний бичсэнийг уншиж байж л юм юм мэдэж авдаг шүү дээ.

Ялангуяа суурин соёл иргэншлийн биш нүүдлийн соёл иргэншлийн сэтгэхүй удам дамжин мах цусанд нь шингэсэн энэ хүмүүст боломж бололцоог төр хангаж өгөх учиртай тэр ч утгаараа бид ийм юм хийх болов уу хэмээн горьдож 4 жил тутам сонгосоор хэдэн ч жил болж байна даа.

Хөөрхий бидний Монголчууд горьдож сонгочихоод горьдлогоо биелэхгүй болохоор бор зүрхээрээ амьдрах гэж зүтгэсээр өнөөдрийг хүрлээ.

Ард түмэн бие даагаад амьдраад сурчихвал төрд ашиггүй байдаг учраас биднийгээ нэг тиймэрхүү нарийн шижмээр уячихаад таслахгүй үзүүрт нь бөг бөг шогшуулаад баймааргүй юм даа.

Харин сүүлийн үед хүмүүс юм юмандаа дасах янз орж онгон дошгин моринд эмээл тохоод мордоход нэг хэсэг түүнээсээ салчихаж болох юм шиг булгиж булгиж аргагүйн эрхэнд номхорч гарын ая дагадагтай адил хүмүүс энэ нийгмийн учир ухааныг олж хандах хандлага нь өөрчлөгдөж эхэллээ.

Дээшээ тэнгэр хол учраас хүмүүс өөрсдийн хүчээр амьдрах гэж тэмүүлэх болж.юм юм хийж үздэг болж.суурин амьдралд улам бүр тэмүүлдэг болж энэ их хүсэл тэмүүлэлд нь дэм өгөх зорилгоор энэхүү номыг бичиж таны амьдралд итгэх итгэлийг чинь батжуулан дэврээж омогшуулая хэмээн бодсон тул хүлээн авна уу. Танд амжилт хүсье!

Ном дараах хэсгүүдээс бүрдэнэ.

  • Зоорийн тухай.
  • Зоорьтой болохын тулд
  • Зоорь барих дараалал
  • Зоорийн барилгын материал, барих аргачилал
  • Зоорийг ус чийгнээс хамгаалах
  • Зоорийн агааржуулалт
  • Зоорийн чийгшил
  • Зоорийн дотоод тоноглол
  • Зоорийг ямар хэлбэрээр хаана барьж болох вэ
  • Мөсөн зоорь
  • Багтаамж ихтэй томоохон зооринуудын схем зураг.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес