Шилэн дарлага хийх заавар

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Шилэн дарлага хийх заавар

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014021706
Хэвлэгдсэн он: 2010
Нүүрний тоо: 16
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.8 x 0.4
Хүргэлтийн жин: 50 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 4,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Дэлхийн бөмбөрцгийн хойт өргөргийн 40°-ын ойролцоо буюу түүнээс хойш орших орнуудад нилээд төрлийн хүнсний ногоо дулааны улиралд нь ургаж гүйцэд боловсорч амжихгүй байдаг учраас дулааны улирал эхэлхээс өмнө ургуулах шаардлага гардаг.

Энэ шаардлагаар хүнсний ногоо бусад ургамал урьдчилан ургуулах зорилгоор тусгай хиймэл орчин бүрдүүлэж хүйтэн сэрүүнээс хамгаалах төрөл бүрийн хийц хэлбэртэй байгууламж барьж ашгилдагын нэг нь дарлага юм.

Манай орны нөхцөлд дарлагыг тухайн жилийн цаг улиралын байдлаас шалтгаалан 2-р арын сүүлчээс ашиглалтанд бэлтгэж 3-р сарын дундаас үр суулгаж ургуулаж эхлэнэ.

Дарлага нь хүлэмжний багасгасан хувилбар учраас та миний бичсэн ”Фермер таны хүлэмж”номыг авч уншивал тодорхой ойлголттой болно. Дарлага хийх заавар нь дээрхи номны хавсралт хэлбэрээр гарч байна. Энэ зааварт дарлаганы байрлал,хийцийн төрлүүд,халаалт хэрхэн хийх талаар үзэж төгсгөлд нь байнгын байх хавар эртийн дарлага хэрхэн барих талаар ажлын зургыг оруулсан болно.

Энэ номонд урьд өмнө дарлаганы талаар гарч байсан ном сэтгүүлүүдэд орсон зураг давхцуулан оруулаагүй учраас танд шинэ санаа төрөх боломжийг бүрдүүлэж байгаа юм. Дарлагыг нэг налуутай ,хоёр налуутай гэж ангилхаас гадна халаалт,байрлуулсан байдал,барьсан материал зэргээр нь бас хэд хэдэн төрөл болгон хувааж үздэг.

Хийцийн хувьд хялбар зардал бага ордог зэргээс нь шалтгаалан нэг налуутай дарлагыг эхлэн суралцагчид хийж хэрэглэх нь зүйтэй бөгөөд дарлагатай ажиллаж нилээд туршлагатай,ойлголттой болсоны дараа бусад төрлийн дарлага сонирхож хийж ашиглах нь зүйтэй байдаг тул энэ зааварт нэг налуутай болон хийхэд хялбар дарлагануудын талаар голчлон оруулсан болно.

Дарлаганы хэлбэрүүд.

Дарлагын хэлбэр хийц нь олон төрөл байх бөгөөд маш хялбар хийцтээгээс нилээд материал зарж хийх хүртэл өргөн хүрээг хамарсан байна.

Манай орны нөхцөлд нэг налуутай газарт суулгаж барьсан халаалттай шилэн дарлага хэрэглэх нь зохимжтой бөгөөд дэлхийн цаг уурын байдлаас шалтгаалан цаашид ийм дарлага сонгож байгуулах нь зүйтэй.

Ийм учраас танд нэг налуутай шилэн дарлага хэрхэн хийх талаар зааварчлага өгнө

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес