Фермер таны металл боловсруулах арга

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Фермер таны металл боловсруулах арга

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014021902
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 176
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.8 x 1.4
Хүргэлтийн жин: 240 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Энэ ном нь”Фермерийн аж ахуй” номын гуравдахь цуврал ном бөгөөд та бүхэнд бүх терлийн металлыг төрөл бүрийн аргаар боловсруулан амьдрал ахуйдаа хэрэглэхээс гадна мэрэгжилээ гүнзгийрүүлэн сурч энэ чиглэлийн бизнес эрхлэхэд тань анхны гишгүүр болгох зорилгоор бичигдэж байгаа бөгөөд урьдах номын адил мэргэжлийн хүмүүсд биш эхлэн суралцагч нарт гарын авлага,ажилдаа санаа аваг гэсэн зорилгоор хийгдсэн болохыг анхаарна бизээ.

Металл боловсруулах арга ухаан гэдэг олон зуун,олон мянган жилийн түүхтэй арга барил бөгөөд үеэс үед улам боловсронгуй болон сайжирч явсаар өнөөдөр бие даасан шинлэх ухааны онолтой, олон сая хүмүүсийн хөлс,хүч,ур ухаан шингэж шүүс нь шавхагдасан нягт нямбай практик ажлын туршлагатай салбар болтлоо хөгжсөн байна.

Энэ утгаараа энэ сэдэв нэг номонд багтах бус хэдэн зуун номонд ч багтахааргүй асар том зүйл боловч металл боловсруулах талаар анхны мэдэгдэхүүн олж авах гэж байгаа хүнд юм юмнаас гол хэсгүүдийг оруулаж энд бичигдсэн зүйл дээр дөрөөлөн цаашид мэдлэг дадлагаа гүнзгийрүүлэх боломжийг танд олгож байна.

Номын нэрийг металл гэдэг гадаад үг оруулан бичсэн шалтгаан нь үнэндээ мөхөс миний бие мэдлэг дутаж энэ үгийг орлуулж болох монгол үг олж чадаагүйг минь өршөөнө бизээ.

Гэхдээ манай ихэнх хүмүүс энэ байдлаар нь ойлгож чаддаг нь бага ч гэсэн миний сэтгэлийг тайвшруулж байгааг хэлэх хэрэгтэй.

Ном маань дараах хэсгүүдээс бүрдэж байна.

  • Материалын тухай.
  • Металл боловсруулах ажлын анхан шатны мэдэгдэхүүн
  • Металлыг гагнах тухай
  • Халуун төмрийн дарханы ажил
  • Уран дарханы ажил
  • Металл боловсруулах дулааны арга
  • Металл боловсруулах цхутгуурын арга
  • Металл боловсруулах химийн арга

Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө үеүүдэд металлыг зэвсэг бүтээхэд түүнийг хийдэг тоног төхөөрөмжийг хийхэд голлон ашиглаж ирсэн ба өнгөт үнэт металлыг гоёл чимэглэлийн зориулалтаар сүүлийн үед бусад төрөл бүрийн зүйлс хийхэд хэрэглэдэг болжээ.

Одоо үед хүн төрлөхтний хөгжил хүний амьдралыг төрөл бүрийн металгүйгээр төсөөлхөд хүнд бөгөөд хүний амьдарлын өдөр тутамын хэрэглээний эд зүйлсээс сансар огторгуйн техник хэрэгсэл хүртлэх зүйлсэд асар өргөн цар хүрээтэйгээр ашиглагдаж байна.

Металлыг дангаар нь ашиглах байдал аль хэдийнээ улиран өнгөрч металлыг хооронд нь бусад бодисуудтай хольж түүний үндсэн чанар байдлыг өөрчлөн өөрсдын хэрэгцээ шаардлаганд захируулан хүссэн хэлбэр хэмжээ чанар байдлаар нь гарган авч хэрэглэх болсон бөгөөд энэ нь хүн төрөлхтний техникийн дэвшил хөгжлийг түргэсгэж бид бүхний амьдралд сайн муу талаар нөлөөлөн түүндээ бид дасах эс дасахын зааг дээр амьдарцгааж байна.

Фермерийн аж ахуй эрхлэж байгаа болон фермерүүд дундын металл эдлэл хэрэгсэл дагнан хийх жижиг үйлдвэр байгуулах сонирхолтой хүмүүст зориулан энэ номыг гаргаж байгаагаас гадна гэр ахуйн хэрэгцээнд ашигладаг төрөл бүрийн металл эдлэлийг ашиглах явцад гардаг бага зэргийн засвар үйлчилгээг өөрсдөө хийж сурах.ажлын зав чөлөөгөөр төрөл бүрийн металлаар ахуйн хэрэгцээний болон гоёл чимэглэлийн зүйл хийж цаг завыг үр дүнтэй өнгөрөөх хүсэлтэй хүмүүст гарын авлага болгон ашиглах боломжтой байхаар бодолцож бичигдсэн гэж үзэж байна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес