Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар

Ричард А. Габрил, Дэлгэржаргал. У (Орчуулагч), Увш. П (Орчуулагч)
Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Бит пресс Бит пресс
Захиалгын код: MB2014021904a
Хэвлэл: Анхдугаар хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-9997347435
Нүүрний тоо: 132
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.5 x 17.5 x 1.0
Хүргэлтийн жин: 240 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

МОНГОЛ ХЭВЛЭЛИЙН ӨМНӨХ ҮГ
Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин, урианхайн Сүбээдэй баатрын талаар америкийн цэргийн түүхийн судлаач, профессор Ричард Габрилийн бичсэн "Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар" номыг монгол хэлээр орчуулан уншигчиддаа өргөн барьж байна.

Сүбээдэй баатар дал хэвийтэл наслаж, дэлхийн гучин хоёр үндэстэнг номхотгож, их бага жаран таван тулаанд орж, ялан дийлж явсныг дэлхийд алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй гэж судлаачид, ялангуяа цэргийн түүхчид бичдэг. Сүбээдэй баатар Монголын эзэнт гүрний гурван их хааны цэргийн номлогч, бодлого боловсруулагч байсан бөгөөд дайсны хүчийг зөв үнэлэх, уран нарийн стратеги, тактик боловсруулахдаа гоц цэцэн ухаан, суу заль төгс хүн байсныг энэ номноос уншиж болно. Сүбээдэй баатар Хятад, Солонгос гэхчилэн Азийн орноос Ойрхии Дорнодын лалын ертөнц, Орос, Полын, Унгар гээд Баруун европын улс гүрнүүдийг байлдан дагуулж, алдраа дуурсгаж явсан нэрт баатар, өрлөг жанжин мөн билээ. Эртний гайхамшигт тулалдаанууд, нэрт жанжингууд, цэрэг, армийн сэдвээр дөч гаруй бүтээл туурвисан профессор Ричард А.Габрил дэлхийн цэргийн түүхийн арвин материал ашиглан уран сайхны аргаар бичсэн энэ бүтээлээ монгол уншигчдад унших боломж олгосонд талархал илэрхийлье. Номыг орчуулах явцад зарим ойлголтыг ташаа илэрхийлсэн, нуршсан, барууны, перс, лалын сурвалж бичгүүдийг түлхүү ашигласан байдал анзаарагдсан ч гэсэн энэ ном бол Сүбээдэй баатрын талаар гарч байгаа судалгааны анхны бие даасан бүтээл юм.

Номыг орчуулах, орчуулгыг хянах, зөвлөх ажилд цаг заваа харамгүй зориулсан орчуулгын багийн гишүүд У.Дэлгэржаргал, П.Бөхчулуун, Л.Цэрэнчунт нарт талархал илэрхийлж байна. Монгол улсын гавьяат багш Пүрэвийн Увш


- Нэгдүгээр бүлэг. ЗОРИГТ СҮБЭЭДЭЙ

- Хоёрдугаар бүлэг. МОНГОЛЫН ДАЙЧИН ЦЭРГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

- Гуравдугаар бүлэг. АЛТАН УЛСЫГ БАЙЛДАН ДАГУУЛСАН НЬ

- Дөрөвдүгээр бүлэг. ЗҮҮНЭЭС ХУЙЛАРСАН ХҮЧИТ САЛХИ

- Тавдугаар бүлэг. ИХ МОРИН ЦЭРГИЙН ДОВТОЛГООН

- Зургадугаар бүлэг. БАРУУН РУУ ДОВТОЛСОН НЬ

- Долдугаар бүлэг. МОНГОЛ ЦЭРГИЙН ӨВ

- Наймдугаар бүлэг. ТӨГСГӨЛИЙН ҮГ: МОНГОЛ БАЙЛДААНЫ УХААНААС СУРАЛЦАХУЙ

- ДЭЛГЭРҮҮЛЖ УНШИХ БҮТЭЭЛҮҮД

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Чингис